Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид нийслэлийн томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл, санхүүжилт, газар чөлөөлөлт, дулаан хангамж, нийтийн тээврийн хүртээмж болон нийгмийн дэд бүтцийн асуудлыг хөндөж, холбогдох албан тушаалтнуудаас тодруулга авлаа.

Тухайлбал, төлөөлөгч Б.Золтуяа “Сэлбэ 20 минутын хот”-ын бүтээн байгуулалтын санхүүжилт, дулааны станц барихтай холбоотой асуудлыг хөндөж, бондын санхүүжилт дуусах нөхцөл үүсэж байгааг тодруулж, нийслэлийн төвд дулааны станц барих нь хүн амын төвлөрөл, замын хөдөлгөөний ачаалалд хэрхэн нөлөөлөхийг асуув.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Сэлбэ 20 минут”-ын хотын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. 2026 ондоо багтаж, борлуулалтаа эхлүүлэхээр төлөвлөсөн гээд дулааны станц барих асуудал нь зөвхөн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн дулаан хангамжийг шийдвэрлэх бус, хойд бүсийн дулааны эх үүсвэр, хангамжийг нэмэгдүүлэх зорилготойг тайлбарлав. Түүнчлэн зуслангийн хойд чиглэлээс хотын төв рүү явах их багтаамжийн нийтийн тээврийн ТЭЗҮ боловсруулах ажил хийгдэж байгааг хэллээ.

Төлөөлөгч Б.Мягмар сургууль, цэцэрлэгийн гал тогооны аяга, таваг ариутгах төхөөрөмжийн худалдан авалт, Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн сангийн асуудлыг шийдвэрлэх, “Мишээл экспо” худалдааны төв орчмын бохирын шугамыг шинэчлэх ажлын талаар тодрууллаа.  Холбогдох албаныхан сургууль, цэцэрлэгт нийлүүлэх аяга таваг ариутгах төхөөрөмжийн тендер зарлагдаж, БНХАУ-аас 1011 төхөөрөмж нийлүүлэхээр сонгон шалгаруулалт хийгдсэн талаар мэдээлэв. Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат Дулааны хоёрдугаар цахилгаан станцын үнсэн санг батлагдсан зураг төслийн дагуу булшлах ажлыг ирэх оны хоёрдугаар сард багтаан дуусгахаар төлөвлөсөн. “Мишээл экспо” орчмын бохирын шугамын шинэчлэл, сайжруулалтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард дуусгахаар ажиллаж байна гэв.

Мөн Хотын дарга Б.Пүрэвдагва нийслэлд хэрэгжүүлэх мега төслүүдийн талаар мэдээлэл өгч, ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ нь бэлэн болсон төслүүдийг эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг онцоллоо. Ингэхдээ нийслэлийн төсөвт санхүүгийн хүндрэл учруулахгүй байх зарчмыг баримталж байгаа гэв. Төлөөлөгч Б.Дөлгөөн боловсролын чанар, сурагчдын унших, тооцоолох чадварыг сайжруулахын зэрэгцээ нийтийн тээврийн автобуснуудад GPS төхөөрөмж суурилуулах, явган зорчигчдын гэрлэн дохионы хүлээх хугацааг бууруулах шаардлагатайг хэллээ.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Д.Амартүвшин Монгол Улс олон улсын боловсролын чанарын үнэлгээнд 2022 онд анх удаа хамрагдаж, гарсан зөвлөмжийн дагуу ажиллаж байна. 2025 оны үнэлгээгээр дэлхийн улс орнуудын боловсролын үзүүлэлт буурсан бөгөөд Монгол Улсын үзүүлэлт ч мөн буурсан дүнтэй гарсныг дурдаж, сургалтын хөтөлбөрүүдийг шинэчлэх ажил үргэлжилж байгааг танилцуулав.

Төлөөлөгч Ж.Сандагсүрэн татварын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн данс, тооцоог хааж, хүндрэл учруулахгүй байх, татварын бодлого, хэрэгжилтийг хувийн хэвшлийнхний үйл ажиллагаатай уялдуулах шаардлагатайг анхаарууллаа.

Ийнхүү Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох хороод болон намын бүлгүүдэд шилжүүллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
 
#НИТХ, #Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит IX хуралдаан,