Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

ОХУ, Украин, АНУ-ын төлөөлөгчид Украины дайныг зогсоох асуудлаар гурван талт хэлэлцээг өнөөдөр /2026.11.10/ Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод эхлүүлж байна.

Хоёр өдөр үргэлжлэх уг хэлэлцээ нь энэ оны хоёрдугаар сараас хойш гурван улсын төлөөлөгчдийн түвшинд зохион байгуулж буй анхны уулзалт юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Орос, Украины дайныг зогсоох дипломат хүчин чармайлтаа эрчимжүүлж байгаа энэ үед хэлэлцээ болж буй.

АНУ-ын талаас Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар оролцох бол ОХУ-ын төлөөлөгчдийг Ерөнхийлөгч Владимир Путины туслах Владимир Мединский, Украины төлөөлөгчдийг Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров нар ахалж байна.

Хэлэлцээний гол сэдэв нь дайны дараах аюулгүй байдлын баталгаа, мөргөлдөөнийг намжаах арга хэмжээ, хүмүүнлэгийн асуудал болон дайныг эцэслэх дараагийн алхмууд байх аж.

Гэвч хоёр улсын байр суурь газар нутгийн асуудлаар эрс зөрүүтэй хэвээр байна. Москва Донбассын бүс нутгийг бүхэлд нь Украин өөрийн хяналтаас гаргахыг шаардаж байгаа бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский газар нутгаа бууж өгөхийг эрс эсэргүүцэж, улс орныхоо аюулгүй байдлыг хангах бодит баталгаа шаардсаар байна.

Мөн Украины аюулгүй байдал, дайны дараах Европын аюулгүй байдлын тогтолцооны талаар Европын холбоо, НАТО болон Франц, Герман, Их Британийн төлөөлөгчид тусдаа уулзалт хийхээр төлөвлөжээ. Харин ОХУ Европын орнуудыг гурван талт хэлэлцээнд шууд оролцуулахыг эсэргүүцэж байгаа юм.

Талуудын байр суурийн зөрүү хэвээр байгаа ч энэхүү уулзалт нь Украины дайныг зогсоох дипломат яриа хэлэлцээг дахин сэргээж буй чухал алхам болж байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #ОРос, #УКраин, #Орос Украйны дайн,