Хятадын удирдагч Ши Жиньпин есдүгээр сарын 14-нд Узбекистаны Самарканд хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон нь түүний сүүлийн хоёр жилийн хугацаанд хийсэн анхны гадаад айлчлал байв.

Зарим хэвлэлд түүнийг ШХАБ-ын үүсгэн байгуулагч орны хувьд дээд хэмжээний уулзалтад идэвхтэй оролцоогүйгээс гадна уулзалт албан ёсоор дуусахаас өмнө Узбекистаныг орхисон гэж мэдээлжээ.

Тэгвэл дээрх мэдээллийн дараа Хятадын интернэт хэрэглэгчдийн дунд цэргийнхэн Бээжинд хяналтаа тогтоож байна гэсэн баталгаагүй мэдээлэл цацагдав.

БНХАУ-ын дарга асан Ху Жинтао, Хятадын Ерөнхий сайд асан Вэнь Зябао нар Байнгын хорооны гишүүн асан Сүн Пинийг ятгаж, улмаар Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүд болон Хятадын Коммунист нам (ХКН)-ын удирдагч нарыг хамгаалалтаар хангах үүрэгтэй Аюулгүй байдлын товчоо (АБТ)-ны хяналтыг өөртөө авсан гэж Хятадын “News Highland Vision” вебсайт мэдээлжээ.

Ху, Вэнь нар Аюулгүй байдлын товчооны хяналтыг авсны дараа Төв хороон дахь Байнгын хорооны гишүүд Ши Жиньпинийн цэргийн эрх мэдлийг цуцалсан гэв.

Энэ үед Ши Жиньпин Самаркандад ШХАБ-ын уулзалтад оролцож байсан ч есдүгээр сарын 16-ны орой Бээжин рүү яаралтай буцсан аж. Гэвч тэрээр нисэх онгоцны буудалд саатуулагдсан бөгөөд одоогоор Жуннанхайд гэрийн хорионд орсон байна.

“News Highland Vision”-д бичсэнээр нөхцөл байдлыг Ху Жинтао удирдаж байна.

Ши Жиньпинийн дэмжигчид түүнийг гэрийн хорионоос гаргахын тулд хүч хэрэглэх нь тодорхой учраас ХКН-ын хуучин удирдагчид Бээжинг цэргийн хамгаалалтад авчээ. 80 км үргэлжлэх цэргийн цуваа Бээжинд нэвтэрч, хотын бүх гарцыг хаасан байна. Эх сурвалжийн мэдээлснээр Ардын чөлөөлөх арми хурдны замуудыг хааж, жагсагчдыг саатуулжээ.

Үүнтэй зэрэгцэн, сүүлийн хоёр хоногийн хугацаанд Бээжингийн нисэх онгоцны буудал 6,000 гаруй орон нутгийн болон олон улсын нислэгийг цуцалсан тухай цахим хэрэглэгчид олон нийтийн сүлжээнд мэдээлэв. Мөн өндөр хурдны галт тэрэгний тасалбарын борлуулалтыг түр зогсоож, төмөр замыг бүрэн хаасан байна.

Одоогоор ХКН-аас дээрх мэдээлэлд тайлбар хийгээгүй бөгөөд хэрэв дээрх бүгд үнэн бол Ши Жиньпинийн тус улсын удирдагчаар дахин сонгогдох боломж үгүй болсон гэсэн үг юм.

Эх сурвалж: TFI Global

#онцолсон, #БНХАУ,