НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар Шинжаан дахь хүчирхийллийн талаарх удаан хүлээлгэсэн тайлангаа лхагва гарагт нийтэлсэн бөгөөд Хятадыг Шинжаан бүс нутагт Уйгур болон бусад лалын шашинтнуудыг ялгаварлан гадуурхаж баривчилж байгаа нь “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг байж болзошгүй” гэж буруутгасан байна.

Хятад Уйгур лалын шашинтнууд болон бусад үндэстний цөөнхийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн гэх мэдэгдлийг үгүйсгэдэг боловч НҮБ-ийн шинжээчид “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж үзэж болохуйц эрүү шүүлттэй холбоотой “найдвартай нотлох баримт” олсон тухайгаа тайланд дурджээ.

Мөн НҮБ Хятад улсыг үндэсний аюулгүй байдлын тодорхой бус хууль тогтоомжийг цөөнхийн эрхийг хязгаарлах зорилгоор ашиглаж, “дураар баривчлах тогтолцоо” бий болгож байна гэж буруутгасан байна.

Тайланд дурдсанаар хоригдлууд бэлгийн болон жендерт суурилсан хүчирхийлэлд өртөж, албадан эмчилгээ хийлгэж, гэр бүл төлөвлөлт, төрөлтийг хянах бодлогыг хүчээр мөрдөж байжээ.

НҮБ Хятадад “эрх чөлөөгөө дур мэдэн хасуулсан бүх хүмүүсийг” суллах арга хэмжээг нэн даруй авахыг зөвлөж, Бээжингийн зарим үйлдэл нь “олон улсын гэмт хэрэг, тэр дундаа хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэгт тооцогдож болзошгүй” гэж мэдэгдсэн байна.

НҮБ-аас хэдэн хүн хоригдож байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөгүй ч хүний ​​эрхийн байгууллагууд Хятадын зүүн хойд хэсэгт орших Шинжаан бүс дэх хуаранд нэг сая гаруй хүн саатуулагдсан гэж тооцоолдог.

Хятадын эрх баригчид Шинжаанд хүний ​​эрхийг зөрчсөн гэх мэдээллийг үгүйсгэдэг бөгөөд тайлантай урьдчилан танилцсаныхаа дараа нийтлэхгүй байхыг НҮБ-аас шаардаад, үүнийг барууны гүрнүүдийн зохион байгуулсан “инээдмийн жүжиг” гэж нэрлэж байв.

Өнгөрсөн пүрэв гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелет уг тайланг “хэвлэн нийтлэх, нийтлэхгүй байх” асуудлаар асар их дарамтанд орсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.

Тайланг нийтлэгдсэнээс хойш “Human Rights Watch”, “Amnesty International” зэрэг хүний эрхийн байгууллагууд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийг Уйгур болон бусад хүмүүсийг онилсон хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, буруутай хүмүүст хариуцлага тооцохыг шаардаж байна.

Шинжаанд 12 сая орчим Уйгур үндэстэн, голдуу лалын шашинтнууд амьдардаг бөгөөд НҮБ-ын тайланд дурдсанаар мусульман бус хүмүүс мөн хүчирхийллийн золиос болсон байж магадгүй байна.

Энэ оны эхээр “ВВС” хуарангуудад Уйгур лалын шашинтнуудыг олноор нь хүчирхийлж, бэлгийн хүчирхийлэл, эрүүдэн шүүдэг зохион байгуулалттай системийг илчилсэн Шинжааны цагдаагийн файлуудыг задруулсан юм. Хятадын удирдагч Ши Жиньпин хүртэл эдгээр хүмүүст чиглэсэн тушаал гаргаж байсан тухай баримт ил болж байв.

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч эдгээр баримтуудыг Хятадыг гүтгэх оролдлого гэж нэрлээд, Шинжаанд тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт өрнөж, оршин суугчид аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч байгаа гэж мэдэгдэж байв.

Эх сурвалж: BBC

#БНХАУ, #Шинжаан,