Нийслэлийн нутаг дэвсгэрт 2018 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас 2412 га талбай эвдэрчээ.

Энэ газрыг дүүргээр нь ангилбал Багануурын уурхайн 1179 га, Налайхын бичил уурхайн 667 га үүнээс 338 га талбай нь тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлосны улмаас, үлдсэн 566 га талбай нь түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын улмаас эвдэгдсэн байна.

Эзэн холбогдогчгүй, нийтийн эзэмшлийн 338 га талбайгаас нийслэлийн төсвөөр 2018-2021 онд 124.7 га талбайг нөхөн сэргээснээс өнгөрсөн онд Налайх дүүргийн “Их уурхайн” орчимд бичил уурхайн ухаж эвдсэн 25 га талбайд мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэв. Ингэснээр тодорхой эзэн холбогдогчгүй гар аргаар нүүрс олборлон ухаж эвдсэн 213.3 га талбай үлдээд байгааг үе шатттай нөхөн сэргээнэ.

Газрын хэвлийн нөхөн сэргээлтийг оноор харьцуулбал:

Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Нөхөн сэргээлт-2024’’ үйл ажиллагааны хүрээнд түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 29 аж ахуйн нэгж 31.41 га талбайд техникийн, 8.43 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ.

Мөн Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч эзэнгүй орхигдсон газрын нөхөн сэргээлтийг өөрийн хөрөнгөөр хийх хүсэлтийг 2 иргэн, 5 аж ахуйн нэгж гаргаснаар 16.25 га талбайг нөхөн сэргээлээ.

Тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, иргэдээс гадна нийслэлийн Байгаль орчны газрын даргын тушаалаар байгуулсан ажлын хэсэг Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замын ажилд дайрга ашиглах, нөхөн сэргээх тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 8.9 га, 12.3 га, 29.2 га нийт 50.4 га талбайд газрын хэвлийг нөхөн сэргээжээ.

Ингэснээр өнгөрсөн онд нийслэлийн төсөв болон 2 иргэн 32 аж ахуйн нэгжийн хөрөнгөөр 131.49 га талбайд техникийн, 83.83 га талбайд нь биологийн нөхөн сэргээлт хийснийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв.

#нөхөн сэргээлт,