“Бээжин-2022” өвлийн олимпод цанын төрлөөр ОУХМ Б.Ачбадрах, А.Энхтуул нар улсаа төлөөлөн оролцох эрх авсан юм.
Тамирчид олимпын наадмын нээлт болон тэмцээн уралдааны үеэр өмсөх хувцас, хэрэглэлийг “Бээжин-2022” олимпын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй өнөөдөр гардуулан өглөө. Цаначид “Скай Ресорт”-т бэлтгэлээ базааж буй бөгөөд халдвар хамгааллын дэглэм баримтлах үүднээс хувцас гардуулан өгөх ёслолыг цомхон хүрээнд зохион байгуулсан байна.

Олимпод оролцох Монголын багийн хувцсыг үндэсний үйлдвэрлэгч Michel & Amazonka компани урласан билээ. Монголын олимпын баг ирэх даваа гарагт Бээжинг зорино.

#бээжин, #өвлийн Олимп,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557