УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Сангийн сайд Б.Жавхлангаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн гэх асуудлаар Эрүүгийн цагдаагийн албанаас байцаалт авахыг хүссэн. Гэвч тэрбээр мэдүүлэг өгөхөөс татгалзлаа.

Тэрбээр “Би мэдүүлэг өгөхгүй. Монгол Улсад 340 тэрбум төгрөгийн хохирол учруулсан Б.Ундармаа, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас мөнгө идсэн 49 гишүүнийг төв талбайд дууд. Би тэд нартай хамт мэдүүлэг өгнө. Намайг шантааж хийдэг гэж яриад байгаа. Зохиол биччихээд мэдүүлэг авах гээд, хүүхдийн тоглоом шоглоом шиг юм хийгээд явж байгаагаас нь өнөөдрийн нийгмийн завхрал харагдаж байна. Энэ байтугаа олон юм болно гэж би хэлсэн шүү дээ” гэв.

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан төв талбайд тав дахь өдрөө суулт хийж буй. Өчигдөр буюу аравдугаар сарын 19-нд иргэн О.Отгонтөгс “С.Жавхлан “Хамаг Монгол” төсөл хэрэгжүүлнэ хэмээн Сангийн сайдаас дөрвөн тэрбум төгрөг нэхсэн. Өгөхгүй бол Засгийн газрыг унагаана гэж шантаажилж, суулт хийж байна” гэж мэдээлсэн юм. Харин уг мэдээлэлд Сангийн сайд Б.Жавхлан “Дөрвөн тэрбум төгрөг нэхсэн нь үнэн. Улсын төсвөөс урлаг, уран сайхны үйл ажиллагааг санхүүжүүлэх боломжгүй талаар хэлтэл С.Жавхлан бухимдсан. Харин үүнээс болоод суулт хийж буй эсэхийг мэдэхгүй байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн билээ.

#онцолсон, #Иргэн О.Отгонтөгс, #Сангийн сайд Б.Жавхлан, #УИХ-ын гишүүн асан С.Жавхлан, #Эрүүгийн цагдаагийн алба,