УИХ-ын чуулганы өнөөдрийн (2021.10.08) нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбатаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн нүүрс тээврийн чиглэлээр гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх асуулгын хариуг сонсож байна.
Уг асуулгын хариуг Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар өглөө. Тэрбээр “Уг асуулгыг 2021 оны дөрөвдүгээр сарын 14-нд ирүүлсэн бөгөөд Цагаан хадны суурьшлын бүсийн иргэд болон тээврийн жолооч нийлсэн 18,600 иргэнийг коронавирусийн эсрэг дархлаажуулалтын бүрэн тунд хамруулсан. Өнөөдрийн байдлаар нэмэлт тунд 215 хүн хамрагдаад байна.
Асуулт хоёр, нүүрс тээвэрлэлтийн 50-иас доошгүй хувийг үндэсний хөрөнгө оруулалттай компаниар гүйцэтгүүлэх тухай УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 10 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгаа тухай. Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр хятадад бүртгэлтэй тээвэрлэгч өөрийн тээврийн хэрэгслээр нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой. Гэхдээ өнөөдрийн байдлаар тээврийн нэгдсэн системд Тавантолгойн уурхайгаас Гашуун сухайт боомтын чиглэлд нүүрсний тээвэрлэлт гүйцэтгэх 244 аж ахуйн нэгж, 18,997 тээврийн хэрэгсэл, 16,715 жолооч бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр нь Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж юм.
Асуулт гурав, экспортын нүүрс тээврийн зөвшөөрлийн бичиг олголт, чингэлэг тээвэрлэлтийн тээврийн хэрэгслийг БНХАУ-ын талд бүртгүүлэх квотын асуудалд монголын үндэсний тээвэрлэгчдийн орон зай, эрх ашгийг хамгаалах талаар Засгийн газар ямар бодлого барьж буй талаарх асуулгын хариуг хэлье.
БНХАУ-ын зүгээс Ганцмод боомтын нэвтрүүлэх хүчин чадалд тохируулан “С” зөвшөөрлийн бичгийг 6000-аас дээшгүйгээр тээврийн хэрэгсэлд олгох шаардлага тавьж байгаа. Үүнтэй холбоотойгоор тээврийн компаниудын шинээр худалдан авсан тээврийн хэрэгслийг БНХАУ-ын Ганцмод боомтын гаалийн байгууллага бүртгэх ажил удаашралтай байна. Түүнчлэн коронавирусийн тархалттай холбоотойгоор сүүлийн үед БНХАУ-ын Ганцмод боомтын зүгээс Цагаан хад суурьшлын бүсэд 1500-аас илүүгүй жолооч нарыг бөмбөлөгт байршуулж, ажиллуулах шаардлага тавьж байгаа.
Асуулт дөрөв, Эрүүл мэндээ хамгаалж, элдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд нүүрс тээвэрлэлтийн үндэсний компаниудад дэмжлэг үзүүлэх замаар тээвэрлэлтээс олох үр ашгийн дийлэнх хувийг эх орондоо үлдээх талаар төлөвлөгөө байгаа эсэх.
Авто тээврийн хувьд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд хөтөлбөрийн хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл авах бүрэн боломжтой. Гашуунсухайт боомтоор тээвэрлэлт гүйцэтгэж байгаа хоёр аж ахуйн нэгж тус бүр 466-300 сая төгрөг буюу нийт 766 сая төгрөгийн зээл авсан байна.
Асуулт тав, Гашуунсухайт боомтод цахилгаан эрчим хүч, эмнэлэг болон төвлөрсөн засварын үйлчилгээ зэрэг суурьшлын бүс байгуулах, нүүрс тээвэрлэх зам, дэд бүтцийг сайжруулах чиглэлээр Засгийн газар бодитойгоор ямар арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаар.
2019 онд батлагдсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч буй хүндрэлийн асуудлыг шийдэх Засгийн газрын 01 тоот албан даалгаврын хүрээнд доорх ажлууд хийгдлээ.
Үүнд,
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт “Тээвэрчдийн хотхон” цогцолбор, Ханбогд сумын нутагт Тайван зогсоол,үйлчилгээний байгууламж баригдаж, эхнээсээ бүрэн ашиглалтад ороод байна. Мөн “Гашуунсухайт авто зам” компани 2019-2020 онд Тавантолгойн уурхай Гашуунсухайт боомтын чиглэлд бүх замд иж бүрэн засвар хийж, 15-20 километр тутамд тээврийн хэрэгсэл түр зогсох, бие засах газар, хогийн болон засварын цэг байгуулсан.
Автозамын тухайд, Засгийн газрын 2018 оны 329 дүгээр тогтоолын дагуу “Тал нутгийн хөгжлийн зам” компани концессийн гэрээ байгуулж, 2020 оны зургадугаар сарын 28-нд зам барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор 38 хувийн гүйцэтгэлтэй байна. Уг автозамыг 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, зам барилгын ажлын талбайд 800 гаруй хүн, 300 гаруй техник төхөөрөмжтэйгөөр ажиллаж байна" гэв.

#онцолсон, #live, #Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, #УИХ-ын гишүүн Д.Ганбат, #УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан,