Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Хан-Уул дүүргийн IV хороо, БГД-ийн XX хороог дамнасан гурван байршил дахь гүүрийн бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Нийт 483.1 метр урт, 31.26 м өргөн, хоёр талаараа дугуйн зам, иж бүрэн гэрэлтүүлэгтэй, зургаан эгнээ бүхий гүүрийн барилгын ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр “Мотор Сервис” ХХК, “Туулын Гүүр Далай” ХХК, “Тэргүүн Саруул Зам” ХХК-ийн түншлэл шалгарч 2022 оны есдүгээр сарын 7-нд барилгын ажлыг эхлүүлсэн. 

Ирэх аравдугаар сарын 1-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Нийслэлийн замын хөгжлийн газрын Зам, барилга, инженерийн байгууламжийн хэлтсийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Ч.Батсайхан “Энэ хэсэгт Яармагийн орон сууцуудыг ундны усаар хангадаг хоёр том усан сан байршдаг учраас ойролцоох талбайд нь кемп байгуулах зөвшөөрлийг холбогдох газруудаас нь авах гэж явсаар ажлаа  товлосон хугацаанаас гурван сараар хойшлуулж эхлүүлсэн. Одоогоор ажил жигдэрсэн” гэдгийг хэлж байна.

#Наадамчдын авто зам, #Энхтайваны өргөн чөлөө,