Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.8-д заасан “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ” гэсэн зорилтыг тусгаж 2020 оноос хойш жил бүр 2000 га-аас доошгүй эвдрэлд орсон талбайг нөхөн сэргээх зорилтыг дэвшүүлсэн. Энэхүү зорилтын хэрэгжилтийг хангахаар “Нөхөн сэргээлт-2024” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах салбар дундын ажлын хэсгийг байгуулж, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Нөхөн сэргээлтийг эрчимжүүлж ажилласаны дүнд сүүлийн жилүүдэд буюу 2020, 2021, 2022 онд нийт 6285 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2086 га талбайд биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэсэн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас 2023 онд уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч олон жил орхигдсон 4000 га хүртэлх талбайд нөхөн сэргээлт хийлгэх зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд тодорхой үр дүн гарсаар байна. Тухайлбал,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Сэлэнгэ аймгийн Засаг дарга болон “Оюу толгой” ХХК-тай 2022 онд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий нэртэй газарт хариуцлагагүй бичил уул уурхай, хууль бусаар ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааны улмаас эвдрэлд оруулсан байсан 398.7 га талбайд “Оюу толгой” ХХК-иар техникийн нөхөн сэргээлтийг бүрэн хийлгэж хүлээн авч Ялбагийн голын голдрилыг бүрэн сэргээсэн байна.

Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2021 онд хамтран баталсан "Нөхөн сэргээлтийн хөтөлбөр"-ийн хүрээнд 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийх ёстой бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт эвдэрч орхигдсон Харганатын ам, Гозонгийн ам, Өвөрзалаат, Угтаал гол, Могой гол-1, Могой гол-2, Цамхаг гол, Нарийн ам гэх 8 байршилд нийт 1229 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн ба 10 дугаар сарын 01-ний байдлаар ажлын явц 64 хувьтай буюу нийт 780 га талбайд техникийн нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн.

#БОАЖЯ, #нөхөн сэргээлт,