Мягмар гарагт Хятад улс хоёр сарын турш сураггүй байсан Батлан хамгаалахын сайдаа албан тушаалаас нь огцруулжээ. Энэ нь сүүлийн гурван сарын дотор огцруулж буй хоёр дахь өндөр албан тушаалтан бөгөөд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг тойрсон удирдлагын багийн тогтвортой байдалд эргэлзээ төрүүлж байна.

Хоёр сарын турш олны хараанд өртөөгүй генерал Ли Шанфуг Батлан хамгаалахын сайд, төрийн зөвлөлийн гишүүнээс огцруулсан тухай тус улсын хэвлэлүүд мягмар гарагт мэдээлжээ.

Мөн өнгөрсөн долдугаар сард Гадаад хэргийн сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн Цин Ганг нь төрийн зөвлөлийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж байгааг Хятад улс мэдэгдэв.

Хятадын хууль тогтоох дээд байгууллага болох Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо дээрх албан тушаалтнуудыг огцруулахыг зөвшөөрсөн гэж “CCTV” мэдээлсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Хятад улс аравдугаар сарын 29-31-нд Бээжинд болох Шяньшань чуулга уулзалтад гадаадын батлан хамгаалахын төлөөлөгчдийг хүлээн авахаар бэлтгэж байгаа ч одоогоор Лигийн оронд хэнийг томилох нь тодорхойгүй байна.

65 настай Ли хамгийн сүүлд наймдугаар сарын 29-нд олон нийтийн өмнө харагдсан бөгөөд өнгөрсөн сард түүнийг тоног төхөөрөмж худалдан авах, хөгжүүлэхтэй холбоотой авлигын хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар “Reuters” мэдээлсэн.

Тэрээр дөнгөж гуравдугаар сард энэ албан тушаалд томилогдож байв. Бээжин Оросоос байлдааны нисэх онгоц, техник худалдаж авсантай холбогдуулан АНУ-ын хоригт орсон Ли нь Хятадын Батлан хамгаалахын сайдаар хамгийн богино хугацаанд ажилласан хүн болжээ.

Цин мөн л олны нүднээс алга болохоосоо өмнө жил хүрэхгүй хугацаанд Гадаад хэргийн сайдаар ажилласан байна. Албан ёсны тайлбар хийгдээгүй байгаа ч “Wall Street Journal” эх сурвалжаас иш татан Цинийг АНУ-д Элчин сайдаар ажиллаж байхдаа гэр бүлээс гадуур харилцаатай байсан талаар мэдээлсэн.

Ши Жиньпин өөрөө Ли, Цин нарыг сонгож байсан ч жил хүрэхгүй хугацаанд огцорч байгаа нь онцгой анхаарал татаж байна. Энэ хоёр хүн олон нийтийн дунд нэр хүндтэй байсан бөгөөд Хятадын төрийн зөвлөлийн гишүүнд багтаж байсан нь жирийн сайдаас илүү байр суурьтай байсныг нь илтгэж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

#ХЯтад, #Ли Шанфу, #Батлан хамгаалахын сайд,