-Хэвлэлийн хурал-

Монголын үндэсний уламжлалт уран хатгамалчдын холбооноос "Хайр хүндэтгэлийн урлал" сэдэвт улсын уралдаан, анхдугаар чуулганы талаар мэдээлэл өглөө.

Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өвийг хадгалан хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаарх төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Соёлын бүтээлч Сар"-ын ажлын хүрээнд энэ сарын 15, 16-нд Монголын Үндэсний Музейд "ҮНДЭСНИЙ УРАН ХАТГАМАЛЧДЫН IV УРАЛДААН", 17-ны өдөр Төрийн ордонд “ХАЙР ХҮНДЭТГЭЛИЙН УРЛАЛ" сэдэвт 1000 УРАН ХАТГАМАЛЧДЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР чуулганыг тус тус зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлыг хангажээ. 

Энэ удаагийн уралдаан нь Монголын үндэсний уламжлалт уран хатгамал, зээгт наамал, зоос ширээний сүлжмэлийн урлалыг болон мартагдсан төрлүүдийг сэргээн хөгжүүлэх, уран хатгамалд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, урчуудын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, бие биеэсээ суралцах боломжийг бүрдүүлснээр ур чадварыг нь дээшлүүлэх, ажлын байр, орлогыг нэмэгдүүлэн ажилгүйдэл, ядуурлаас сэргийлэх, урлаачдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг нь дэмжих зохистой, тогтвортой тогтолцоог бий болгох нөхцөл боломжийг судалж, бодит ажил болгох зэрэг олон талын ач холбогдолтой бөгөөд энэ чанараараа өмнөх уралдаануудаас дэвшилттэй юм.

УРАН ХАТГАМАЛЧДЫН ҮНДЭСНИЙ АНХДУГААР чуулганаар соёлын өвийг хадгалах хамгаалах, өвлүүлэн уламжлуулах талаарх төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд улс, олон улсын болон иргэний нийгмийн байгууллага, урчууд хэрхэн хамтран ажиллах, хатгамаллах урлалын соёлын евийн талаар бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, телевлөгөөнд тусгах зохистой ХЭМ хэмжээг тодорхойлох, уран хатгамалд суурилсан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хэрэгцээ, боломж бололцоо, урчууд олон нийтийн өнөөгийн санал санаачилга, туршлагын талаар тодорхой мэдээлэл өгч, цаашдын эрхэм зорилго, хэтийн болон ойрын зорилтууд, төлөвлөгөөгөө багтаасан стратегийг боловсруулан танилцуулж, хэлэлцүүлэг явуулж, нэгдсэн шийдэлд хүрч, салбар хэлэлцүүлэг бүрээс бодит ажил болгох зөвлөмжүүд гарах юм. Тус арга хэмжээний санаачлагчаар Уран хатгамалчдыг дэмжих “ЭГНЭШГҮЙ САНАА" НҮТББ, Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Үндэсний уламжлалт Уран Хатгамалчдын Холбоо ажиллаж байгаа бөгөөд Соёлын Яам, Соёлын өвийн Үндэсний Төв, Монголын Үндэсний Музей, Чингэлтэй дүүргийн Засаг Даргын Тамгын газар, ЧД-ийн Жижиг Дунд Үйлдвэрийг Дэмжих Төв, "Төслийн удирдлага Хөгжлийн Хүрээлэн" ТББ, "Язгуур Контент" ХХК, "June" продакшн, "Үүлэн Цолмон" ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

#live,