Гэрэл зургийг MPA.mn

Уран хатгамал нь хүний үүсэлтэй зэрэгцэж ирсэн ууган урлалын нэг аж. Үүсэл хөгжлийн түүх нь өдий хүрсэн энэ урлалыг Монголын Үндэсний Уламжлалт Уран Хатгамалчдын Холбооноос хойч үедээ өвлүүлэн үлдээж, таниулах зорилгоор улсын уралдааныг зохион байгуулдаг уламжлалтай. 

Уран хатгамалчдын улсын IV уралдаан энэ сарын 15, 16-нд Монголын Үндэсний музейд, анхдугаар чуулган 17-нд Төрийн ордонд болно.

Энэ жилийн IV уралдааныг "Хайр хүндэтгэлийн урлал" сэдвийн дор өрнүүлэхийн зэрэгцээ хатгамалчдын анхдугаар чуулганыг зохион байгуулах гэж байгаа юм. Арга хэмжээний талаар холбогдох хүмүүс өнөөдөр мэдээлэл өгч энэ үеэр СГЗ, үндэсний шилдэг өвлөн уламжлагч, хатгамалч З.Цэнгэлсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдааны зорилго нь юу вэ. Уран хатгамал гэдэг зүйл чухам ямар ач холбогдолтой юм бол?

-Уралдаан зохион байгуулах гэж байгаа шалтгаан нь уран хатгамлын ач холбогдлоос шууд үүдэлтэй. Учир нь уран хатгамлын үүсэл хүний үүсэлтэй зэрэгцэж үүссэн ууган урлал юм. Үүнийг манай ард түмэн сонгож, өдгөө монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн нарийн тансаг урлал болтлоо хөгжсөн байна.

Зүү ороох хатгамал, загасан нуруу, зоос ширээний сүлжмэл, зээгт наамал гээд нэгэн төрлийн багц урлал соёлын өв болтлоо хөгжлөө. Уран хатгамлын гол ач холбогдол нь хүнийг хүн болгох, бүтээлч чадварыг нь хөгжүүлдэгт бий. Тэр дундаа хатгамлын урлал олон төрлийн мэдлэг, нямбай ажиллагаа, цаг хугацаа шаарддаг. Өөрөөр хэлбэл, хүний оюуныг хөгжүүлэх чухал урлал. Энэ мэт хүн бүрийн амьдралд нөлөөлж чадах урлал учраас эх орон, айл өрх, хувь хүний хөгжилд онцгой ач холбогдолтойг харгалзан дөрөв дэх удаагийн уралдаанаа зохион байгуулах гэж байна.

-Та түрүүн хэллээ, уран хатгамал сонирхох хүмүүс их байна гэж. Ер нь залгамж халаа ямар байна вэ?

-30 жилийн турш бусдад зааж сургах ажлыг зохион байгуулж ирлээ. Сонирхлын төвшинд бол олон хүн байна. Эрчүүд хүртэл энэ гоё хатгамалтай зүйлийг эдэлж, хэрэглэх сэн гэж боддог бол үүнийг хийж сурах сан, өөрийн дотнын хүмүүстээ ерөөлөө шингээж урлаж өгөх сөн гэсэн хүсэлтэй охид, эмэгтэйчүүд ч их байна. Тэр дундаа охид маш их сонирхох болсон. Тиймээс мэдэх сэн, урлаж сурах сан гэсэн хүсэлтэй хүмүүс маань энэ удаагийн уралдаанд ороод ирээсэй гэж хүсэж байна.

-Уран хатгамалчид маань цаг хугацаа, тэсвэр тэвчээрээ шингээж урлаж байна. Энд үнэлэмжийн асуудал мэдээж яригдана. Бүтээлийг худалдан борлуулах зах зээл, худалдан авалт хэр байна вэ?

-Ер нь уран хатгамлын сургалтад суусан хүмүүс дор бүрнээ өөрийн амьдралыг аваад явах хэмжээний орлоготой, хүрээлэлтэй, захиалагчтай болчихдог. Үүнийг маш тод харсан үе бол ковидын жил байлаа. Учир нь ковидын нөхцөл байдлын үед бүх хүний ажил зогсчихсон байхад манай хатгамалчдын ажил огт зогссонгүй. Захиалга нь хэвийн  л явсан. Завгүйгээс шалтгаалаад хийж чадахгүй байсан хатгамлаа хүртэл дуусгасан. Тухайн үед би нэлээд олон торгоны дэлгүүрээр ороход “Та даалингийнх уу” гэж асууж байх жишээтэй. Яагаад ингэж асуув гэхэд “Энэ ковидын үед даалингийнхан л ажилтай байх шиг байна” гэж хариулж байв. Манай урчууд худалдагч нарт мэдрэгдтэлээ бүтээлээ туурвиад завгүй л байсан байна. Өөрөөр хэлбэл, энэ хэрээр борлуулалт сайн байсан гэсэн үг.

May be a graphic of text

#онцолсон, #live, #Уран хатгамал, #СГЗ З.Цэнгэлсайхан,