Даваа гарагт Оросын төрийн хэвлэлүүд арми нь Днепр мөрний зүүн эргээс цэргээ татаж байгаа тухай мэдээ нийтэлснийхээ дараа нэн даруй устгажээ.

Тухайлбал, Тасс” болон “РИА-Новости” агентлаг Оросын арми зүүн эрэг дэх байрлалаас цэргүүдээ “илүү таатай байрлалд” шилжүүлж байгаа талаар Батлан хамгаалах яамнаас иш татан мэдээлсэн боловч нэн даруй буцаан татсан байна.

Оросын Батлан хамгаалах яам “худал мэдээлэл”-д Украиныг буруутгасан бол Украины тал энэ мэдэгдлийг өөрийнх нь эсрэг явуулж буй “хуурамч мэдээлэл тараах ажиллагаа” гэж мэдэгдэв.

Нэг жил орчмын өмнө Оросын арми Днепр мөрний баруун эргээс, тэр дундаа Херсон хотоос цэргээ татан гаргаж байв. Одоог хүртэл Украин болон Оросын цэргүүдийг Днепр мөрөн тусгаарласаар байгаа юм.

Тасс” болон “РИА-Новости”-ийн мэдээнд Оросын арми “зарим хүчээ бусад бүс нутагт болж буй довтолгооны ажиллагаанд ашиглахын тулд” Днепр мөрний зүүн хэсэгт байрлах цэргүүдээ өөр байрлалд шилжүүлсэн талаар өгүүлсэн байна.

Төрийн мэдлийн хэвлэлүүд Оросын армийн ухралтын талаар мэдээлэхдээ дахин байршуулсанэсвэл өөр байрлалд шилжүүлсэнзэрэг хэллэг ашигладаг уламжлалтай.

Кремль энэ үйл явдлын талаар тайлбар өгөхөөс татгалзаж, энэ бол цэргийнхний асуудал гэж мэдэгджээ.

Сүүлийн долоо хоногт Украины арми Крымийн хойг руу чиглэсэн хуурай замын коридорыг таслах зорилгоор Днепр орчмын Оросын байрлалуудыг онилсон довтолгоогоо эрчимжүүлээд байгаа.

Баасан гарагт Орос Днепр мөрний зүүн эрэгт Украины дайралтыг няцааснаа мэдэгдсэн. Гэсэн ч Оросын хүчин чармайлт талаар болж, Украины цэргүүд зүүн эрэг рүү нэмэлт хүч, зэр зэвсгээ шилжүүлсэн болохыг АНУ-д төвтэй Дайны судалгааны хүрээлэн (ISW) мэдээлжээ.

Эх сурвалж: BBC

#Украины дайн, #Днепр мөрний зүүн эрэг, #Оросын ухралт,