-Хүйс нь Х болон Y бэлгийн хромосомын нэгдэл юм-
Эмэгтэйчүүд хоёр Х хромосомтой байдаг ба тэдгээр нь эмэгтэй хүний биеийн хөгжлийг хангадаг. Эмэгтэй хүний өндөг боловсорч гүйцсэний дараа бэлгийн хромосом гадагшилдаг буюу өндгөвчинд зөвхөн нэг Х хромосом үлддэг гэж ойлгож болох юм. Ингээд охин эсвэл хүү төрүүлэхэд ашиглагдах Х хромосом үлдсэнээр хүүхдийн хүйс цэвэр эцгээс шалтгаалдаг болохыг ойлгож болно.
Эрчүүдэд Х болон Ү хромосом байдаг. Ү хромосомд эрэгтэй хүний биеийн хөгжлийг хангадаг ген агуулагдана. Үрийн шингэн боловсроход эсүүд мөн ижил тэнцүү хуваагддаг. Тодруулбал, нийт боловсорч буй эсийн 50 хувь нь Х харин 50 нь Ү хромосомтой байдаг гэсэн үг юм.
Хүүхэд бүрэлдэхэд эхээс зөвхөн Х хромосом авах бол эцгээс Х эсвэл Ү хромосомын аль нэгийг нь авна. Иймд, эрэгтэй болон эмэгтэй хүүхэд төрөх магадлал цэвэр 50, 50 гэж ойлгоно. Ямар ч хүчин зүйлс боловсорч буй эр бэлгийн эсийн амьдрах чадвар эсвэл аль нэг хромосомын давуу ялгаралтад нөлөөлөхгүй.
Эр бэлгийн эс өндгөвчид орж, үр тогтох хүртэл маш их замыг туулна. Энэ явцад тэдний тал нь үхэж, үлдсэн эсийн талыг нь үтрээ гаднын биет гэж устгах зэрэг бартаа саад олонтой. Олон ч хүчин зүйлс нөлөөлнө.
Ингээд бодоход хүүхэд заяасан бол хүйсийг голно гэдэг нь утгагүй. Хамгийн чухал нь хүүхэд хайр дунд бий болж, эрүүл амьдарч, аюулгүй орчинд өсөж торних нь л чухал юм.
Ташрамд дурдахад, эрэгтэй хүүхэд төрөх магадлал эцэг эхийн нас нэмэгдэх тусам багасдаг байна. Их Британийн Хүүхэд хөгжлийн төвөөс хийсэн судалгаанд идэр залуу насны эцэг эхчүүдэд хүү төрөх магадлал 53 хувь байжээ. Харин 40 болон түүнээс дээш насны эцэг эхчүүдэд уг магадлал нь 35 хувьтай тэнцэв. Жил ирэх тусам ууган хүүхэд хүү төрөх магадлал 1 хувиар буурдаг аж. Энэхүү үр дүнг хүү төрүүлэхэд илүү их энерги зарцуулдагтай холбон тайлбарлаж болох юм.