Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинтэй Сан Франциско хотод дөрвөн цаг хэлэлцээр хийснийхээ дараа хэвлэлийн бага хурал хийжээ.

Энэ үеэр, сэтгүүлч Ши Жиньпинийг дарангуйлагч гэж нэрлэж байсныг нь сануулаад, энэ үзэл бодол нь өөрчлөгдсөн эсэхийг Байденаас асуусан байна. 

Мэдээж дарангуйлагч гэдэг нь үнэн шүү дээ. Тэр бол манайхаас тэс өөр засаглалын хэлбэрт суурилсан коммунист улсыг удирдаж байгаа хүн гэдэг утгаараа дарангуйлагч мөн гэж Байден хариулжээ.

Үүний дараа Хятадын Гадаад хэргийн яам Байдены нэрийг дурдаагүй ч, дээрх мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.

Пүрэв гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин Энэ мэдэгдэл нь туйлын алдаатай бөгөөд хариуцлагагүй улс төрийн оролдлого юм. АНУ-Хятадын харилцааг байнга хатгаж, сүйтгэхийг оролддог далд санаатай хүмүүс байсаар байх болно, гэвч тэд бүтэлгүйтэх нь гарцаагүй гэдгийг онцлон тэмдэглэх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Тэрээр зарим хүмүүс гэдгийг тодруулахаас татгалзжээ.

Харин Сан Францискод болж буй Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор АНУ-д хүрэлцэн ирсэн Хятадын төлөөлөгчдийн зүгээс Байдены тайлбарт ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй байна.

Зургадугаар сард Байден Шиг дарангуйлагч гэж хэлэхэд Хятад улс түүний мэдэгдлийг утгагүй, өдөөн хатгалга гэж нэрлэж байв.  

Өнгөрсөн жил Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын 3,000 орчим гишүүн өөр нэр дэвшигчгүй сонгуульд санал нэгтэйгээр Ши Жиньпинийг дэмжсэнээр тэрээр гурав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Ши нь арван жилийн турш улс төр, цэргийн салбарт эрх мэдлээ бэхжүүлж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон ч түүнийг Мао Зэдунаас хойших хамгийн хүчирхэг Хятадын удирдагч гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #жо байден, #ХЯтад, #ши жиньпин, #дарангуйлагч,