ҮАБЗ-өөс Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар мэдээлэл өглөө.
Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван: "Цахим орчинд энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын “Тик Ток” аппликейшн дээр “Цахим ертөнц” нэртэй цахим хаягаас хуурамчаар хүний мэдээлэл, царай болон дуу хоолойг өөрчлөн засварлах боломжтой программын тусламжтай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны есдүгээр сарын 01-ний өдөр нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорин” нэртэй теле хичээлийн дүрс бичлэгийг өөрчлөн, хятад хэлээр ярьж буй мэтээр хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн 38 секундийн хуурамч бичлэг үйлдэж, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Радио, телевизийн хорооны "Талын дуу хоолой радио үзэх" нэртэй пейж хуудсаар олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Энэ асуудалд Цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа хойшлуулшгүй явуулж, тус бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар цахим орчинд тараасан нь үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр холбогдох ажиллагааг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дахь хэсэгт заасны дагуу М, А нарыг хойшлуулшгүйгээр баривчлан, шалгаж байна.

#live, #Ерөнхийлөгч, #тег, #ҮАБЗ,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557