Монгол Улсын Соёлын яам, Британийн Хатан хааны Урлагийн академи хооронд Монголын эзэнт гүрний нөлөөгөөр бий болсон дэлхийн өнцөг булан бүрд хадгалагдаж байгаа урлагийн бүтээлүүдийг нэг дор цуглуулан гурван сарын турш үзэсгэлэн болгон гаргах тухай санамж бичиг байгуулав.

Хатан хааны урлагийн академи нь 1768 оноос хойш жил бүр дэлхийн хамгийн том нээлттэй уран зургийн үзэсгэлэн болох зуны үзэсгэлэнг зохион байгуулдаг ба урлаг, архитектурын цуглуулгаа Пиккадилли даяар үзүүлэн болгон толилуулдаг.

Энэхүү арга хэмжээ нь Франц Улсад дэлгэгдэн буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг залгуулан гарах Монголыг гадаадад эерэгээр сурталчлах томоохон арга хэмжээнүүдийн нэг болох юм.

#Соёлын яам, #Британийн Хатан хааны Урлагийн академи,