Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн Их дуулга болж байгаа бөгөөд 88 орны нийт 506 (эрэгтэй 298, эмэгтэй 208) жүдоч хүч үзэж байна.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы бөх, олимп, дэлхийн аварга Абе Хифүмид цэвэр ялагдснаар мөнгөн медаль хүртлээ. Тэд өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд барилдахад Абе Хифүжи ялж байв. 

Ё.Басхүү мөнгөн медальд хүрэх замдаа Тайвани, Израил, Бразилын бөхийг ялсан юм. Тэрбээр өнгөрсөн оны Токиогийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байлаа. 

#Ё.Басхүү, #БТСУХ, #жудо, #Токиогийн Их дуулга,