Гэрэл зургийг MPA.mn

2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 5 хувьд бага эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Архангай, Өмнөговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна. Үүний зэрэгцээ арванхоёрдугаар сарын 06-ний мэдээгээр нутгийн 71 орчим хувь нь цагуурын ажиглалтын талбайн хэмжилтээр 1-36 см зузаан, хунгарласан газраа 50 гаруй см цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы нутгаар 10-36 см зузаан цасан бүрхүүлтэй. Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай байна. Үүний зэрэгцээ арваннэгдүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна.

7-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүнаймгуудын нутгийн хойд хэсгээр, 8-нд баруун болонтөвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудынихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхиний аюултай үзэгдэл ажиглагдах нөхцөл бүрдсэн байна.

8-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг,  Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөршөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө-15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээршөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5...-10 градус, бусаднутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градусхүйтэн байх нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлж, зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул эртнээсөвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, салхи шуурганыүед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлонанхааруулья. 

Арванхоёрдугаар сард баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу хур тунадас орж, ОЖД-аас дулаан байх бол нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, нэгдүгээр сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болж байна.    

#БОАЖЯ, #Цаг Уур Орчны Шинжилгээний Газар,