Олон Улсын кино наадмуудаас 20 гаруй цом, шагнал хүртээд байгаа “Баавгайн хөндий” баримт киноны нээлтийг албан ёсоор эх орондоо хийлээ.
Францын найруулагч Хамид Сардар-Афхами Монгол орны тухай, онгон дагшин байгаль, түүнийг хамгаалж буй байгаль хамгаалагчийн тухай өгүүлсэн тус киноны нээлтэд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б. Бат-Эрдэнэ болон бусад хүндэт зочид оролцов.
“Баавгайн хөндий” баримтат кино олон улсын кино сонирхогчдын анхаарлыг татаж, шилдэг бүтээлээр дэлхийн нэр хүндтэй Festival international du film et livre d’aventure de la rochelle, Festival international du film ornithologique de ménigoute, Le grand bivouac, Matsalu international nature film festiva, Alpin film festival, Jackson wild media awards зэргээс 20 удаагийн цом, шагналуудыг хүртээд байна.
Францын ARTE TV-н найруулагч Хамид Сардар ерөнхий найруулгыг хийж, Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх гол дүрийг бүтээсэн уг кино Дэлхийн 5 тивийн ойн санг хүн төрөлхтөнд өвлүүлэн үлдээхийн төлөө тэмцэж яваа эгэл жирийн байгаль хамгаалагчдын амьдралаар сэдэвлэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бид юу хийж чадах вэ гэсэн асуултад хариулт эрэлхийлж байгаагаараа онцлогтой.
Монгол орны тайгын ой болон биологийн олон янз байдлын хамгаалалд анхаарлаа хандуулахыг уриалсан уг бүтээлийг Улсын Их хурлын тамгын газар, БОАЖЯ, ЗГХА Ойн газар, “Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ-аас зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж байна.

#БОАЖЯ, #“Монголын байгаль хамгаалагчдын холбоо” ТББ, #Францын найруулагч Хамид Сардар-Афхами,