Хуурай газрын болон далай тэнгисийн сээр нуруутан амьтад хол зайд шилжин нүүдэллэх нь экологийн үйл явц юм. Тухайн нүүдэллэдэг зүйлийг үр дүнтэй хамгаалан үлдээхэд зэрлэг амьтад хил дамнан нүүдэллэх боломжийг хангах гэх мэт шинжлэх ухаан, төрийн бодлогын нэгдмэл хандлага зайлшгүй шаардлагатай гэдгийг олон улсын хэмжээнд ухамсарласны үндсэн дээр 1979 онд Зэрлэг амьтдын нүүдлийн нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай олон улсын Конвенцыг баталсан бөгөөд 1983 онд албан ёсоор хүчин төгөлдөр болжээ. Анх байгуулагдсан газрын нэрээр “Бонны конвенц” гэж нэрлэгдэх болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах тухай конвенцын хүрээнд нэгдэн орсон талууд өөрийн улсын газар нутагт амьдардаг, мөн дайран өнгөрдөг шувууд, усан орчин, хуурай газрын зүйлүүдийг амьдрах орчных нь хүрээнд хамгаалах үүрэг хүлээдэг бөгөөд одоогоор 133 улс орон нэгдэн орсон байна. 

Монгол улсын их хурал 1999 оны 6-р сарын 24-ний өдрийн хуралдаанаараа конвенцыг хүлээн зөвшөөрч, манай улс нэгдэн орж, талуудын 6-р хуралдаанд анх оролцож эхэлсэн байна. Уг конвенцын 1 ба 2 дугаар хавсралтад Монгол оронд тархсан хөхтөн амьтдаас Ирвэс, Бөхөн, Хавтгай, тахь, хулан, цагаан зээр, хар сүүлт, аргаль хонь, мазаалай баавгай зэрэг амьтад орсон байдаг ба нүүдлийн шувуудаас 190 гаруй шувуу орсон байдаг. Конвенцод нэгдэн орсноос хойш манай улс маш идэвхтэй үйл ажиллагаа явуулсан ба хил дамнан нүүдэллэдэг зүйлүүдийг конвенцын хавсралтад оруулах, конвенцын хавсралтад оруулах, конвенцын талуудын бага хурлын хуралдаанаас шийдвэр гаргахад шинжлэх ухааны зөвлөлөөр дамжуулан холбогдох баримт бичгүүдийг боловсруулах, нэгдэн орж гарын үсэг зурсан харилцан ойлголцлын санамж бичгүүдийн заалтуудыг хэрэгжүүлэх зэрэгт санаачилгатай оролцож ирсэн. Тухайлбал, Төв азийн хөхтөн амьтдыг хамгаалах санаачилга, Төв Азийн нүүдлийн шувуудын зам санаачилга, Дэлхийн цоохор ирвэс, түүний экосистемийг хамгаалах хөтөлбөр, Хулан хамгааллын санаачилга, Хонин тоодог хамгааллын төлөвлөгөө зэрэг арга хэмжээний хэрэгжилтэд ихээхэн оролцоотой ажиллаж ирсэн.

2024 онд 2 жил тутамд гаргадаг конвенцын үндэсний тайланг гаргаж хүргүүлсэн. 2 сарын 9-17-ны хооронд Узбекистан улсын Самарканд хотод болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр хуралд оролцлоо. Хуралд Монгол улсаас конвенцод бүртгүүлсэн амьтдын хамгааллын чиглэлээрх хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 2 улс болон бүс нутгийн хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөн зохион байгуулж буй арга хэмжээг тус тус олон улсад танилцуулах, талуудын бага хурлаар шийдвэрлэх асуудалд Засгийн газрын байр суурийг илэрхийлэх, оролцогч талуудтай зэрлэг амьтдыг хамгаалах чиглэлээр хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг чиглэлтэй ажиллаад ирсэн. Хурлын үндсэн үйл ажиллагаанаас гадна дараах арга хэмжээнүүдэд оролцов. 

Үүнд: Дэлхийн цоохор ирвэсийн амьдрах орчныг хамгаалах хөтөлбөрийн 8 дахь удаагийн хурал, Бөхөн хамгааллын олон улсын хурал, Хулан адуу хамгааллын хуралд оролцож хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ажиллав. Нэн ховор амьтан болох Хонин тоодгийн хамгааллын олон улсын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, батлуулахад тэргүүлэн ажиллалаа.

Гэрэл зургийг MPA.mn

#БОАЖЯ, #БАЙГАЛИЙН НӨӨЦИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР,