“Олон улсын театрын өдөр”-т зориулсан “ТҮҮХТ БӨМБӨГӨР НОГООН ВИРТУАЛ ОРЧИНД” үзэсгэлэнг өнөөдөр Театрын музейд дэлгэлээ.

Тус үзэсгэлэнг "ZEV Digital Museum"-ын хамт олон орчин үеийн  дижитал технологи ашиглан бүтээсэн бөгөөд бодит мэт амьдруулсан цахим "Бөмбөгөр ногоон" театр олны анхаарлыг татлаа. Мөн судлаач Ч.Болд, “Эрдэнийн Очир” нийгэмлэгийн Тэргүүн, судлаач С.Түвдэндоржтой хамтран Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу "Бөмбөгөр ногоон" театрын уран бүтээлчдийн уран зураг, зурагт хуудас, гэрэл зураг, үнэмлэх, 1927-1949 онд тайзнаа тоглогдсон жүжгийн хөтөлбөр, ном, сэтгүүл, пянз зэрэг 100 гаруй үзмэрийг энд дэлгэсэн юм.

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #онцлох зураг, #"Бөмбөгөр ногоон" театр,