Хууль бусаар ан агнах гэмт хэргийн мэдээлэлд хийсэн дүн шинжилгээний талаар Олон улсын Улаанбаатарын их сургуулийн Хууль зүйн сургуулийн захирал, хууль зүйн доктор, дэд профессор М.Эрдэнэбаяртай ярилцлаа. Цар хүрээгээрээ чухал ач холбогдолтой уг судалгааг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэсэн юм.           
- Энэ төрлийн судалгаа хийхийн гол ач холбогдол юу вэ, ийм судалгаа бараг хийгдээгүй ирсэн гэж ойлгож болох уу? 
- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хууль бус агнуурын чиглэлээр дагнан судалсан олон жилийн давтамжтай судалгаа бараг хийгдээгүй гэхэд болно. 2006, 2019 онд хууль бус агнуурын талаар гадаадын судлаачдын хийсэн судалгаа нь анкетын асуулгын арга зүйд түлхүү суурилсан байдаг. Энэ судалгаа одоо ч гэсэн үнэ цэнтэй хэвээр байна. Харин хууль хяналтын байгууллагын статистик болон шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн судалгааны ажлын хувьд энэ судалгаа нь бараг л анхных болов уу. Энэ сэдвийн урьд өмнө судлагдсан байдлыг авч үзэхэд, гадаад, дотоодын судлаачдын хамтран хийсэн дээр дурдсан судалгаанаас өөр материал олдохгүй байгаа. Зөвхөн цагдаагийн байгууллагын дотооддоо ашиглах товч мэдээллээс өөр судалгаа гарч ирээгүй байна. Ийм төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг, оновчтой, үр дүнтэй явуулах, бодлого тодорхойлох зэрэгт шинжлэх ухаанд суурилсан арга зүйгээр судалгаа шинжилгээг тогтмол явуулж байх нь чухал ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр хийх ажлын луужин нь судалгаа болох юм. Энэ нь судалгааны гол ач холбогдол гэж хэлж болно. 

- Мэдээж  хууль бусаар ан агнах гэмт хэргийн бүртгэлийг эхлээд Цагдаагийн байгууллага хийдэг байх. Сүүлийн жилүүдэд хэдэн гэмт хэрэг бүртгэгдсэн бол? 
-Аливаа гэмт хэргийн мэдээллийг цагдаагийн байгууллага анхлан хүлээн авч бүртгэж шалгалт явуулдаг. Тийм учраас цагдаагийн байгууллагад бүртгэгддэг мэдээлэл илүү дэлгэрэнгүй байдаг. Цагдаагийн байгууллагад 2013-2023 оны хооронд хууль бусаар ан агнах нийт 706 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хүрээлэн буй орчны эсрэг нийт гэмт хэргийн15.8 хувийг эзэлж, Ойн хууль тогтоомж зөрчих гэмт хэргийн дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэж байгаа нь тоон мэдээнээс харагддаг. Энэ гэмт хэргийн 81.3 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна. 

- Хууль бусаар ан агнах гэмт хэрэгт өртөгдсөн амьтны тоог сүүлийн жилүүдээр гаргасан гэсэн, бараг анхны тохиолдол байх, хэдэн амьтан өртөв, энэ талаар ярина уу?
-Тийм ээ, гэмт хэргийн халдлагад өртсөн амьтны тоон судалгааг хэрэг бүрээс түүж гаргасан. Энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэрэгт өртөж, агнагдсан нийт 40 зүйлийн амьтдын 15.2 хувь нь буга, 7.6 хувь нь цагаан зээр (хар сүүлт), 7.4 хувь нь хүрэн баавгай, 8.5 хувь нь хойлог шувуу, 6.4 хувь нь янгир, 5.2 хувь нь хулан, 4.2 хувь нь хотон шувуу, 4.0 хувь нь цоохор ирвэс зэрэг нэн ховор болон ховор амьтад байна. 

- Тэгвэл хууль бусаар ан агнах гэмт хэргийн хохирол хэр байгаа бол, бас нөхөн төлөлт байна уу?
-Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгт сүүлийн 5 жилийн хугацаанд хянан шийдвэрлэсэн хэрэгт 17 тэрбум 835 сая 830 мянга 187 төгрөгийн хохирол учирсан байна. Үүний 1 тэрбум, 725 сая 407 мянга 34 төгрөг нь хууль бусаар ан агнах гэмт хэргийн хохирол юм. Хууль бусаар ан агнах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 42.5 хувийг нь нөхөн төлүүлжээ. 

- Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд гэмт хэрэг илэрсэн газраар бүртгэгддэг бөгөөд нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргүүд нь орон нутагт үйлдэгдээд зөөвөрлөгдөн ирсэн үйлдлүүд байдаг гэсэн. Тэгвэл орон нутагт бүртгэгдсэн гэмт хэргийг бүсээр нь авч үзвэл ямар байна вэ? 
-Судалгааг Монгол Улсын хэмжээнд болон аймгуудыг газар зүйн байдлаар нь бүсчлэн хийсэн. Бүсчлэлээр баруун бүсэд нийт гэмт хэргийн 37.3 хувь нь буюу хамгийн их нь үйлдэгдсэн бол хамгийн бага нь буюу 6.1 хувь нь зүүн бүсэд үйлдэгдсэн байна.

-Баруун бүсийн таван аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн тоо хэд байгаа вэ, аймаг, аймгаар нь тодруулбал? 
-Баруун бүсийн 5 аймагт бүртгэгдсэн гэмт хэргийн 17 буюу 7.9 хувь нь Завхан, 91 буюу 42.5 хувь нь Ховд, 23 буюу 10.7 хувь нь Увс, 44 буюу 20.6 хувь нь Баян-Өлгий, 39 буюу 18.2 хувь нь Говь-Алтай аймагт тус тус бүртгэгдсэн байна. Ховд аймагт хамгийн их үйлдэгдсэн байна. Гэмт хэргийг ялангуяа тодорхой төрлийн гэмт хэргийг бүсчлэн авч үзсэн судалгаа хомс бөгөөд энэ удаагийн судалгааны шинэлэг тал нь бүсчлэн авч үзсэнд оршиж байгаа юм. 

- Гэмт хэргийн гаралт Ховд аймагт хамгийн их байгаа нь ямар шалтгаантай гэж тодорхойлж болох вэ?
-Гэмт хэргийн гаралтаараа Ховд аймаг хамгийн их байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай, бас агнах амьтан элбэг байгаатай холбон үзэж болно. Учир нь, энэ төрлийн гэмт хэрэг хүний нүднээс далд эзгүй газарт үйлдэгддэг, гэрчлэх нотлох зүйлээр бага тул нуугдмал гэмт хэрэгт тооцогддог. Хамгийн анхаарууштай нь, энэ гэмт хэргийн араас гомдол гаргаад явах нь тун цөөн. Мал, эд зүйлээ алдаж хохирсон тэр даруйдаа л цагдаад мэдээлдэг бол энэ гэмт хэрэг газар дээрээ эсвэл нотлох баттай баримттай л баригдахгүй бол илрэхгүй орхигддог онцлогтой. Гэхдээ нуугдмал гэмт хэргийн гаралтыг багцаалан тодорхойлдог криминологи судалгаа байдаг. 

- Иргэдийн дунд аливаа өвчнийг эдгээдэг, намдаадаг гэх мухар сүсэг, ам дамжсан цуу ярианаас үүдэн, түүнчлэн гоёл чимэглэл, чихмэл хийх болон гадаад улс руу гаргаж өндөр ашиг олох зорилгоор амьтны арьс үс, яс, эвэр, чив засаа, сүүл, хошуу, толгой зэрэг эд эрхтнийг худалдахын тулд гэмт этгээдүүд агнах, түүхий эдийг хадгалдаг талаар албаны хүмүүс анхааруулж, сэрэмжлүүлж хэлдэг. Энэ талаар дүгнэвэл?
- Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг зөвхөн ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засаг, нийгмийн шинж талаас нь холбон үзэхээс гадна, манай улсын нийт хүмүүсийн соёл, уламжлал, боловсрол, ёс суртахууны талаас нь авч үзэх шаардлага ч байна. Тодруулбал, амьтныг ахуйн хүнсэндээ хэрэглэх, уламжлалт эм, эмчилгээ, гоёл чимэглэл, хувцас хэрэглээндээ ашиглах, амьтан агнах барих хувийн хүсэл сонирхол нь өндөр хэвээр байсаар байна. Гэмт халдлагад өртөж буй амьтдыг агнаж, ашиглаж буй зориулалтаар нь авч үзье. Үүнд, хүнсэнд хэрэглэх зориулалтаар - хулан, хар сүүлт, аргаль, янгир, цагаан зээр, тарвага, зэгсний болон зэрлэг гахай, бүх төрлийн загас. Мөн эм, эмчилгээнд ашиглах зориулалтаар - хойлог, баавгай, хүдэр, буга, тэдгээрийн эд эрхтэнийг, харин гоёл чимэглэл, хувцас хэрэглэлийн зориулалтаар – хотонгийн хошуу, ирвэс, баавгайн арьс, сарвуу, чоно, хүдрийн соёо, загасны толгойн хатаамал зэрэг байна. 
Сүүлийн арван жилд хууль бус агнуурт хамгийн их өртөгдсөн амьдыг эрх зүйн хамгаалалтын хэлбэрээр нь авч үзвэл нэн ховор амьтдаас  цоохор ирвэс, борцгор хотон, ховор амьтдаас халиун буга, хүрэн баавгай, хар сүүлт,  хойлог шувуу орж байна. Харин элбэг тархацтай амьтдаас тарвага, цагаан зээр, загас зэрэг амьтад голчлон өртжээ. 

- Хэрэг илрүүлэх нэг хэрэг, гэмт этгээдүүдийг хэрхэн шийтгэдэг бол, ер нь шүүхээр хянан шийдвэрлэсэн байдал ямар байдаг вэ. Энэ төрлийн гэмт хэргийг ямар хүмүүс голчлон үйлдэж байна вэ, давтан үйлдэх тохиолдол байдаг уу?
-Гэмт хэргийг үйлдэгч нарын дийлэнх нь эрэгтэйчүүд. Хэргийг үйлдэхдээ 38.3 хувь нь галт зэвсэг, 41 хувь нь тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн бол 5.0 хувьд нь эмэгтэй хүн оролцож, 0.7 хувь нь гадаадын иргэн үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм.
Амьтныг агнах гол хэрэгсэл нь галт зэвсэг хэвээр байна. Эмэгтэй хүн оролцож буй тохиолдол  нь хууль бусаар агнасан амьтны эд эрхтнийг худалдаалах, хил давуулах, нуух, хадгалах зэрэгт  холбоотой. Дээрх гэмт хэргүүдээс 2013-2022 онд Монгол Улсын эрүүгийн анхан шатны шүүхээр 358 хэргийг хянан шийдвэрлэж, 381 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдсэн байна. Хууль бусаар агнах гэмт хэрэгт 10 жилийн хугацаанд 381 хүнийг гэм буруутайд тооцсоны 13.9 хувьд нь урьд гэмт хэрэг үйлдсэн этгээд дахин гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн бол 25.7 хувь нь бүлэглэж үйлджээ.    

-Дүгнээд үзэхэд хууль бусаар ан агнах гэмт хэргийг бууруулахад ямар бодит саад байна вэ?
-Энэ гэмт хэрэг нь сүлжээ бүхий нарийн зохион байгуулалттай гэсэн өмнө нь хийж байсан судалгааны үр дүн, энэ удаагийн судалгаагаар дахин батлагдаж байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн бүтцэд өөрчлөлт ороогүй. Сүлжээ бүхий зохион байгуулалттай гэмт хэрэг нь тохиолдлын шинжтэй үйлдлээс нийгмийн хор аюул, үр дагавраар их тул гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үүнд голлон чиглүүлэх шаардлагатай. Ялын бодлого ч үүнтэй уялдах ёстой. Амьтны эд эрхтнийг хууль бусаар худалдаалах үйлдэл нь сошиалаар дамжуулагдан төвлөрсөн зах, худалдааны бөөний төв зэрэг газруудад зарж борлуулагдаж байгаа бөгөөд хууль бус худалдааны урсгал нь төв суурин газар, улсын хил давах чиглэлтэй байна. 
Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргээс үзэхэд, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагааны явцад ихэнх нь хохирлоо төлж барагдуулсан. Хохирол барагдуулсан байдлаас үзвэл, мөнгө төгрөг олох аргагүйн эрхэнд гэмт хэрэг үйлдсэн биш шунахай сувдаг сэтгэлээсээ болжээ гэж дүгнэж болохоор байна. Судалгаанд авагдсан хэрэгт хийсэн контент шинжилгээгээр амьтны эд эрхтэн худалдаалах үйлдэлд гэмт этгээд худалдсан хүнээ зааж өгдөггүй, үл таних хүнээс авсан гэдгээр хэргийг мухардалд оруулдаг, хил гааль дээр амьтны эд эрхтэн гаргах гэж байгаад илэрч шалгагдсан үйлдэлд цагдаагийн байгууллагаас уг амьтныг агнасан эзнийг олох талаар ямар нэгэн ажиллагаа хийдэггүй зэргээс шалтгаалан тухайн гэмт хэргийн илрүүлэлт нь зөвхөн бүртгэгдсэн гэмт хэргийн хувьд хийгдсэн статистикаар тооцогдож байна. 
Тиймээс зөвхөн мөсөн уулын оройг харж гэмт хэргийн түвшинд дүгнэлт хийх нь учир дутагдалтай. Хяналт шалгалтад өртөөгүй хэчнээн хэрэг байгааг тооцох боломжгүй тул зөвхөн илэрч шалгагдсан хэргээр гэмт хэргийн гаралтыг тооцож болохгүй юм. Гэмт хэрэгтэй тэмцэх ажил нь ганц нэг байгууллагын ажил биш бүх нийтийн үйл хэрэг тул гэмт хэрэгтэй тэмцэх ажилд төрийн байгууллагын хамтын ажиллагаа, энэ хэрэгт иргэд төрийн бус байгууллагатай хамтран ажиллах стратегийг хууль бусаар ан агнах тодорхой төрлийн гэмт хэрэгт чиглүүлэн тодорхойлох шаардлагатай байна. Энэ гэмт хэрэгтэй тэмцэх ажлын салшгүй нэг хэсэг нь тухайн төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулах явдал байдаг. Урьдчилан сэргийлэх чиглэлээр хангалттай ажил зохиож байгаа боловч гарах үр нөлөө сул байгаа нь гэмт хэргийн өсөн нэмэгдэж буй гаралтаар тодорхойлогдоно.
Хууль бусаар ан агнах гэмт хэргийн талаар нийгэм, эдийн засаг, социологийн нарийн хийгээд тогтмол судалгаагүй байна. Энэ нь тухайн гэмт хэрэгтэй тэмцэх болон урьдчилан сэргийлэх ажил практик байдлаар, шинжлэх ухааны үндэслэлгүй, урсгалаар явагдаж байна уу гэж дүгнэж болохоор байна.

#профессор М.Эрдэнэбаяр, #Хууль бусаар ан агнах гэмт хэрэг,