Монгол Улсын Үндэсний Номын Сангийн шинэ байр Салбар номын санд ирж үйлчлүүлж буй уншигчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна.

Шинэ байрны үйл ажиллагаа эхэлснээс хойших 10 хоногийн хугацаанд 1000 гаруй хүн шинээр уншигчийн үнэмлэх нээлгээд байгаа бол энэ тоо зөвхөн өнөөдөр гэхэд 149 уншигчаар нэмэгдлээ. 

Эдгээрийн дийлэнхийг ЕБС-ийн сурагчид эзэлж байгаа билээ. МУҮНС төв байрандаа 16-аас дээш насны иргэдэд үйлчилдэг байсан бол шинэ байрны үйл ажиллагаа насны хязгааргүй болсон юм.

#Монгол Улсын Үндэсний номын сан,