Гэрэл зургийг MPA.mn

Япон сангаас /Japan Foundation/ олгодог “Япон сангийн нэрэмжит шагнал”-ыг “Монголын япон хэлний багш нарын холбоо” хүртэхээр болсон нь Монгол Улсаас анхны удаа тохиож байна.

Энэхүү шагналыг 1973 оноос хойш 51 дэх жилдээ олгож буй бөгөөд өнөөг хүртэл эрдэм шинжилгээ, соёл урлагийн салбарын олон үйл ажиллагаагаар дамжуулан Япон болон дэлхийн улс орнуудын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулсан, цаашид амжилт гарган ажиллах хувь хүн, байгууллагыг шагнан урамшуулдаг байна.

Уг шагналыг гардуулах ёслолын арга хэмжээ ирэх 10 дугаар сард Токио хотноо болно гэж Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ. 

#Япон улсын Элчин сайдын яам, #Монголын япон хэлний багш нарын холбоо,