Увс аймаг, Завхан сумын гуравдугаар багийн “Хяргас” нуур гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 120 км, сумын төвөөс хойд зүгт 50 км/ “Хяргас” нуурын мөс цөмөрч суудлын автомашин суусан тухай дуудлагыг 01.06-ны өдрийн 00:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 120 км замыг туулан 03:40 цагт очиход иргэн Б-ийн суудлын автомашин нуурын мөс цөмөрч суусан байсан тул татан гаргах ажиллагааг 01.06-ны өдрийн 08:00 цагаас эхлүүлсэн байна.
ДАВСТАЙ НУУРЫН МӨС ЦӨМРӨХ ОНЦЛОГ бий.
Давс /NaCl/ нь өөртөө дулааны энергийг их хэмжээгээр шингээх шинж чанартай байдаг. Тиймээс давстай нуурын ус нь нарны эсвэл түүн дээгүүр давхих машины дугуйны үрэлтээс үүссэн энергийг шингээснээр мөс хайлж, цөмрөлт үүсэх аюултай.
ДАВСТАЙ ТОМООХОН НУУРУУДад: Увс, Хяргас, Үүрэг, Айраг, Дөргөн, Бөөнцагаан, Сангийн далай, Ганга, Тэлмэн, Цэгээн, Хөх нуурууд багтдаг.
Эх сурвалж: ОБЕГ

#обег, #мөс цөмрөх аюулаас сэргийл, #давстай нуурын мөс цөмрөх онцлог,

Эрдэнэт-Овоо:
USD | 3557