Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат баг ‘‘Бор толгой’’ гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км/ Алдархаан сумаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн О-ын эзэмшлийн автомашин голын мөс цөмөрч явах боломжгүй болсон тухай дуудлагыг 19:55 цагт хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын 43 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Bongo” загварын ачааны автомашин голын мөс цөмөрч суусан байсныг татан гаргаж, хүлээлгэн өгсөн. Иймд: 

- Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх,

- Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, 

- Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээр мөсөн дээр тоглуулахгүй байх,

- Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж, мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ анхааруулав. 

#мөс цөмрөх аюулаас сэргийл,