Хоёрдугаар сарын 12-ны өдөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын байранд Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын дахивар нөөц хүлээн авах төвийн барилгын төсөл”-ийн буцалтгүй тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр нар гарын үсэг зурав. Уг ёслолын арга хэмжээнд Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Пүрэвдорж оролцов.

Элчин сайд М.Игавахара төслийн хүрээнд Мөрөн суманд дахивар нөөц хүлээн авах төвийн барилга баригдсанаар дахин боловсруулалт хийгдэх хог хаягдлын хэмжээ нэмэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжрахыг чин сэтгэлээсээ хүсэв.

Засаг дарга Х.Тайванбаяр Мөрөн суманд төсөл хэрэгжих болсонд талархалаа илэрхийлэхийн зэрэгцээ тус барилга ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэгдэн ирж байгаа хог хаягдлын хэмжээ 30-40 хувь буурах ач холбогдолтой хэмээв.

Уг төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд дахивар нөөц хүлээн авах төвийн барилга барих юм. Тус суманд хүн амын өсөлт, аялал жуулчлалын салбарын сэргэлт болон бизнесийн үйл ажиллагаа идэвхэжсэнтэй холбоотойгоор хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байгаа нь гол тулгамдсан асуудлын нэг болоод байгаа ажээ. Энэхүү төсөл нь хог хаягдалд эзлэх дахивар нөөцийн гарцыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, амьдрах орчин нөхцлийг сайжруулах зорилготой юм.

Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 35 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 611 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 31 дэх төсөл төсөл болж байна. Мөн энэ удаа батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 103,632 ам.доллар юм.

#Элчин сайд М.Игавахара, #Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”,