Румын Улсад болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Европын холбоог дэмжигч, төвийн үзэлт нэр дэвшигч, Бухарестын хотын дарга Никушор Дан ялалт байгууллаа. Сонгуулийн саналын хуудсын 99 хувийг тоолсны дараах дүнгээр, тэрбээр 53 хувиас дээш санал авч, хэт үндсэрхэг үзэлтэй өрсөлдөгч Жорж Симионыг илт давуугаар ялсан байна.

Өрсөлдөгч Жорж Симион нь Дональд Трампын дэмжигч бөгөөд Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг, Европын холбоонд шүүмжлэлтэй ханддаг нэгэн аж. Никушор Дан “Өнөөдөр Румыний нийгмийг өөрчлөх хэрэгтэй гэсэн үзэл санаа ялж байна. Эдийн засгаа тэнцвэржүүлж, илүү шударга нийгмийг байгуулах амаргүй ч зайлшгүй хийх ёстой цаг ирлээ” гэжээ. Энэ удаагийн сонгууль нь Румынд таван сарын өмнө болсон анхны санал хураалтад Орос хөндлөнгөөс нөлөөлөн гэсэн шалтгаанаар хүчингүй болсны дараа дахин зохион байгуулсан сонгууль юм.

Өмнөх шатанд нэр дэвшсэн хэт барууны үзэлт Калин Георгеску фашист бүлэглэл байгуулсан хэргээр нэр дэвших эрхгүй болсон байна. Сонгуулийн дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск тэргүүтэй Европын удирдагчид Никушор Данд баяр хүргэлээ. 

Эх сурвалж: BBC

#Румыний Ерөнхийлөгч, #Рум Улс,

Зочин 66.181.183.139
2025-05-19
За энэ Румын гэдэг улс буруу тийшээгээ явахаар болчихлоо доо.
Хариулах