Өчигдөр буюу ням гарагт Орос Украиныг онилсон хамгийн том дроны довтолгоог хийжээ. Украины агаарын хүчнээс мэдээлснээр, ням гарагийн 8:00 цагийн байдлаар ОХУ Киев, Днепропетровск, Донецк зэрэг төв, зүүн бүсийг онилон нийт 273 дрон хөөргөсөн байна. Довтолгооны улмаас Киев хотын баруун хэсгийн Обухив дүүрэгт нэгэн эмэгтэй амиа алдаж, гурван хүн шархадсан бөгөөд тэдний дөрвөн настай хүүхэд байгаа юм. Үүнээс өмнө энэ оны хоёрдугаар сарын 23-нд Москва 267 дроноор Украин руу довтолж байв.

Орос, Украины дайн эхэлснээс хойш гурван жилийн хугацаанд хоёр талын төлөөлөл анх удаа буюу өнгөрсөн баасан гарагт нүүр тулж уулзсан ч түр гал зогсоох тохиролцоонд хүрэх оролдлого бүтэлгүйтээд байна. Ямар ч нөхцөлгүйгээр 30 хоногийн турш гал зогсоох саналыг Украины Ерөнхийлөгч В.Зеленский хүлээн зөвшөөрнө гэдгээ илэрхийлсэн ч Москва тийм бодолгүй байна. Украинд зэвсэг нийлүүлэхийг зогсоох, газар нутгийн зарим хэсгийг ОХУ-д шилжүүлэх, Киев зэвсэггүй, төвийг сахисан байр суурийг баримтлах зэрэг нөхцөлийг Москва тавьж буй.

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өнөөдөр буюу даваа гарагт утсаар ярьж, гал зогсоох асуудлыг хэлэлцэх юм. Ажиглагчдын онцолж буйгаар, Трамп Украиныг дэмжих байр сууринаас ухарч, Оросын талыг хүлээн зөвшөөрөх хандлага гаргаж эхэлсэн аж. Үүнтэй холбогдуулан Британи, Франц, Герман, Польшийн удирдагчид Дональд Трамптай холбогдож, асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж буй. Европын эдгээр удирдагч өнгөрсөн долоо хоногт Киевт зочилсон бөгөөд Орост шинэ хориг тавихыг Трампаас шаардаж байгаа юм.

Эх сурвалж: BBC

#Украины дайн,