Бразилийн Төрийн тэргүүн асан Жаир Болсонаругийн дэмжигчид 2022 оны сонгуульд ялагдсаны дараа төрийн эргэлт зохион байгуулахыг оролдсон хэрэгт холбогдон шалгагдаж буй түүнийг дэмжин хэд хэдэн хотод жагсаал зохион байгууллаа. 

Тэд Үндсэн хуулийн цэцийн шүүгч Александре де Мораес болон одоогийн Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силваг эсэргүүцэж, 2023 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн баривчлагдсан хүмүүсийг суллахыг шаардаж байна. 

Жаир Болсонару жагсаалд биечлэн оролцоогүй ч түүний хүү, сенатч Флавио Болсонару Рио-де-Жанейрогийн жагсаалын үеэр утсаар холбогдож үгийг нь дамжуулжээ. Болсонару одоогоор гэрийн хорионд байгаа бөгөөд амралтын болон баярын үед гэрээсээ гарах эрхгүй, хөлөндөө цахим хяналтын төхөөрөмж зүүж байна.

Үндсэн хуулийн шүүхийн таван гишүүнээс бүрдсэн баг Болсонаруг төрийн эргэлтэд оролцсон хэрэгт шүүхэд шилжүүлэх шийдвэрийг гаргасан бөгөөд хэрэв гэм буруутай нь тогтоогдвол тэрбээр олон жилийн хорих ял авах магадлалтай.

Эх сурвалж: Reuters 

#Бразил,