-“Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн төслийг хүлээлгэн өгөв-
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара, Говь-Алтай аймгийн Засаг дарга Г.Чинбат нар 2023 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр(*)-өөр хэрэгжсэн “Говь-Алтай аймгийн Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгын төсөл”-ийн хэрэгжилтийг хүлээлгэн өгөх ёслолд оролцлоо.
Тус төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг суманд Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэгийн үйлчилгээний төвийн барилгыг барьсан бөгөөд барилга ашиглалтад орсноор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн хувийн нууцыг чандлан хамгаалж, аюулгүй орчинд тусламж, үйлчилгээ авах боломж бүрдэж байгаа юм.
Япон Улсын Засгийн газар 1990 оноос хойш 35 жилийн хугацаанд Монгол Улсад "Өвсний үндэс" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Дээрх төсөл нь Говь-Алтай аймагт хэрэгжүүлсэн 20 дахь төсөл болж байна.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газар 1990 оноос эхлэн хөгжиж буй орнуудын хот, орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн зэрэг байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж ирсэн бөгөөд тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог байна. Энэхүү дэмжлэгийг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд нь голлох үүргийг гүйцэтгэдэг.

#говь-алтай, #Есөнбулаг сум, #Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах нэг цэг,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557