Алтайн сонгино /Allium altaicum Pall/ түүж бэлтгэх, зарж борлуулахыг хориглохыг Байгаль орчны газраас анхааруулав.
Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 165 дугаар тогтоолоор Алтайн сонгиныг байгалийн ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг. Монгол алтайн нуруу түүний салбар уулс, нуруудаар Алтайн сонгино тархан ургадаг бөгөөд тус аймгийн ихэнх сумдад ургадаг.

Энэ оны 7-8 дугаар сарын байдлаар Говь-Алтай аймгийн зах худалдааны төвүүдэд их хэмжээгээр хууль бусаар алтайн улаан хальст сонгиныг түүж бэлтгэн зарж борлуулах зөрчил удаа дараа гарч байгаа аж.
Дээрх зөрчил Есөнбулаг, Жаргалан, Цогт, Алтай, Халиун, Баян-Уул сумдаас түүж бэлтгэсэн байдлаар зөрчил илэрч байна. Иймд сумдын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нарыг эргүүл хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж хууль бус үйлдлийг таслан зогсоох чиглэл өгөн ажиллаж байгаа тухай Байгаль орчны газраас мэдээлэв.
Ташрамд дурдахад Алтайн сонгино нь ашиглалтын нөөцгүй ховор ургамал тул тарималжуулан ашиглах боломжтой юм.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557