НҮБ дэлхий даяар явуулж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэрэг, цагдаагийн ажилтнуудынхаа тоог 25 хувиар бууруулахаар боллоо. Ингэснээр 13,000–14,000 хүнийг, тоног төхөөрөмжийн хамт буцаан татах болоод байна.

НҮБ одоогоор Өмнөд Судан, Ардчилсан Конго, Ливан, Косово, Кипр, Төв Африкийн бүгд найрамдах улс, Баруун Сахар, Голаны өндөрлөг, Абей буюу Өмнөд Судан зэрэг бүс нутагт энхийг сахиулж байна. 

Энхийг сахиулагчдын тоог цөөлөх энэ шийдвэрийг санхүүжилт танагдсантай холбоотойгоор гаргаж буй. АНУ нь НҮБ-ын хамгийн том донор бөгөөд нийт санхүүгийн 26 хувийг бүрдүүлдэг бол Хятад ойролцоогоор 24 хувийг нь санхүүжүүлдэг. 

Гэвч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2024, 2025 оны НҮБ-ын энхийг сахиулах санхүүжилтийн 800 сая ам.долларыг танасан бол 2026 онд энэ төрлийн санхүүжилтийг бүрэн хасах санал оруулаад буй.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш байгууллагынхаа үнэ цэнийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах арга зам хайж буйгаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Reuters 

#нүб, #Энхийг сахиулагч,