Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярьж, тодорхой хүсэлтүүд тавьсан ч Трамп эдгээрт нь татгалзсан талаар эх сурвалж мэдээллээ.
Тухайлбал, Мадуро өөрт нь болон гэр бүлийнхэнд нь бүрэн өршөөл үзүүлэх, АНУ-ын бүх хоригийг цуцлах, Олон улсын эрүүгийн шүүхийн хэргийг хаах, 100 гаруй албан тушаалтанд тавьсан хоригийг цуцлах хүсэлт тавьжээ.
Харин Трамп хүсэлтүүдийг хүлээн аваагүй байна. Тэрбээр Мадурод гэр бүлийн хамт Венесуэлээс гарах долоо хоногийн хугацаа өгсөн ч энэ хугацаа өнгөрсөн баасан гарагт дуусгавар болж, Трамп Венесуэлтэй агаарын орон зайг хаасан гэж мэдэгджээ.
Мадуро нь АНУ-ын хориг, олон улсын эрүүгийн шүүхэд түүний эсрэг үүсгэсэн хэрэг, сонгуулийн маргаан зэргээс үүдэн баривчлагдах эрсдэлтэй байгаа бөгөөд тэрбээр өөртөө болон гэр бүлдээ аюулгүй гарц хайж, эх орноос гарахыг завдаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#Трамп, #Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557