Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Гондураст өнгөрсөн сарын 30-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тооллого удааширч, маргаан гарсны улмаас эсэргүүцлийн жагсаал өрнөж байна. Тодруулбал, санал тооллогын дүн зөрүүтэй гарч, гол өрсөлдөгч хоёр нэр дэвшигч хоёулаа ялалтаа зарлан, Ерөнхийлөгч Сиомара Кастро сонгуулийг луйвардсан гэсэн мэдэгдэл хийгээд байна. Кастро “Сүрдүүлэг, дарамт, сонгуулийн тогтолцооны манипуляц, ард түмний хүслийг гуйвуулсан үйл явц өрнөж байна. Энэ бол луйвар” гэж мэдэгдэв. Мөн энэ сонгуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нөлөөлөх оролдлого хийсэн хэмээн тэрбээр шүүмжилсэн юм. Сонгуулийн өмнө Дональд Трамп нэр дэвшигч Насры Асфураг дэмжиж, түүнийг ялагдвал Гондурасаас санхүүжилтээ татахаа анхааруулж байв. 

Сонгуулийн энэ будлианы улмаас Тегусигальпа хотод ойролцоогоор 500 хүн жагсаж, дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
Одоогоор саналын хуудсын 99.4 хувийг тоолсон байдлаар, Үндэсний намын нэр дэвшигч Насры Асфура 1.32 хувь буюу 40,000 саналаар өрсөлдөгчөөсөө илүү байгаа юм. Гэхдээ нийт хуудсын 14.5 хувь нь зөрчилтэй хэмээн тэмдэглэгдсэн тул дахин тооллого хийхээр болж буй. 

Санал хураалтын эцсийн дүнг арванхоёрдугаар сарын 30-наас өмнө зарлах бөгөөд ялагч 2026–2030 оны хугацаанд Ерөнхийлөгчөөр ажиллана.

Эх сурвалж: Reuters 

#сонгууль, #Гондурас,