Япон улсын Монгол дахь Элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, Говь-Алтай аймагт 108 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд Цогт сумын заган ойг нөхөн сэргээх, ойжуулах төслийн эхлэлийг тавилаа.
Говь-Алтай аймгийн ЗДТГ, Байгаль орчны газар, ОИСКА Монгол ТББ хамтран Цогт сумын нутаг дахь “Нүцгэний тал” хэмээх газар заган ойг нөхөн сэргээж, ой мод, биологийн олон янз байдлыг хамгаалан ажиллахаар болжээ. Энэхүү төсөл нь:
• Заган ойн экосистемийг сэргээн хамгаалах
• Биологийн олон янз байдлыг хадгалах
• Цөлжилтийн сөрөг нөлөөг бууруулах
• Ойг тогтвортой хамгаалж, зохистой ашиглах
• Орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
• Байгаль орчны талаарх мэдлэг, зөв хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм гэдгийг Байгаль орчны газраас онцлон танилцууллаа.
Төсөл хэрэгжсэнээр заган ойг хамгаалах, нөхөн сэргээх урт хугацааны тогтвортой менежментийг бүрдүүлэхийн зэрэгцээ орон нутгийн иргэдийн амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм.

Эрдэнэт-Овоо:
USD | 3557