Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ Тайваньд 11.1 тэрбум ам.долларын багц зэвсэг борлуулахаар болов. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Тайванийн эрх баригчидтай хийсэн хоёр дахь том хэлцэл болж байна. Мөн Бээжин Тайваньд үзүүлж буй цэргийн болон дипломат  шахалтаа эрчимжүүлж байгаа одоогийн нөхцөлд ийм өндөр үнийн дүнтэй хэлцэл хийж байгаа нь ч ажиглагчдын анхаарлыг татаж буй.

Тайванийн Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр, худалдан авах багцад найман нэр төрлийн зэвсэг, тоног төхөөрөмж багтаж байгаа бөгөөд үүнд HIMARS пуужингийн систем, их буу, танк эсэргүүцэх пуужин, довтолгооны дрон болон бусад тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл орж байна. 

“Тайванийн хамгаалах чадавхыг сайжруулахад АНУ дэмжлэг үзүүлж, дайралт, довтолгоог даах, хариу арга хэмжээ авах нөхцөлийг бүрдүүлж  байна. Энэ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах суурь юм” хэмээн тус яам онцолжээ.

Зэвсгийн хэлцлийн талаар АНУ-ын Батлан хамгаалах яам “Энэ багц Тайванийн зэвсэгт хүчнийг шинэчлэх,  хамгаалах чадавхыг нэмэгдүүлэхэд  дэмжлэг болно. Мөн АНУ-ын үндэсний, эдийн засгийн болон аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байна” гэж дурджээ.

Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-дэ 2026–2033 он хүртэл батлан хамгаалах салбартаа 40 тэрбум ам.доллар зарцуулахаа зарласан бөгөөд “Үндэсний  аюулгүй байдлын асуудалд буулт хийх орон зай байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Хятадын Гадаад хэргийн яам энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. 

Эх сурвалж: Reuters 