МАА-н салбарт 60 жил үр бүтээлтэй ажиллаж, мал сүргээ өсгөн үржүүлж, ашиг шимийг нь нэмэгдүүлэн, малч ухаанаараа манлайлсан Уулбаян сумын Тэгш багийн малчин С.Чулуундорж, С.Эрдэнэчимэг нар “Монгол Улсын аварга малчин өрх”-өөр шалгарлаа.

С.Чулуундорж нь нэгдлийн адуучны албыг 17 жилийн турш нэр хүндтэй хашиж байсан бөгөөд өдгөө адуун сүргээ голлон өсгөж байна. 

Тэрбээр ярихдаа, 1980 оны шуурганаар нэгдлийн мянган адуу уруудаад алга болоход нэг хоногийн дараа олж ирсэн. Нэг ч адуу дутаагаагүй. Тухайн үед хяналт чанга байлаа. Надад хэлэлгүй гурван ч удаа гэнэтээр ирж адууг маань тоолоход яг л бүрэн байсан. Тухайн үедээ сайшаагдаад өнгөрч байлаа. Хожим надад "Аварга адуучин" гэх цолыг олгосон. Мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж байна. Гэхдээ л адуугаа голлон малладаг. “Адуу бол монгол хүний хийморийг тэтгэдэг амьтан. Тарга хүчийг нь сайн авч, бэлчээрт нь тавиад өгөхөд өөрөө өсөн үрждэг буянтай мал” хэмээн ярилаа. 

“Монгол Улсын аварга малчин өрх”-ийн шагналыг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар болон аймаг, сумын удирдлагуудын төлөөлөл гардуулан өглөө.

Энэ жилээс Улсын аварга малчин өрхийн дагалдах шагналыг сонголттой болгосон бөгөөд С.Чулуундорж, С.Эрдэнэчимэг нар интернэт болон сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийг сонгосон байна. 

Аварга малчид зургаан хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь бүгд малчин болжээ. Тэдний дунд сумын аварга малчин, алдарт уяач, мянгат малчин цолтон ч бий.

Том хүү Ч.Гантөмөр өдгөө 50 настай. Тэрбээр аав, ээжийгээ даган мал маллах арга ухаанд суралцаж, адуун сүргээ өсгөж байна. Өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор аав, дүү нартайгаа нийлсэн 400 гаруй адуу тоолуулжээ. Тэрээр “Малыг дассан нутагт нь тогтуун, тайван маллах нь хамгийн чухал” хэмээх аавынхаа захиасыг ямагт санаж явдгаа ярьсан юм. 

Уулбаян сумаас 2025 онд Монгол Улсын гавьяат малчин нэг, Улсын аварга малчин өрх нэг, аймгийн аварга малчин гурав, аймгийн алдарт уяач хоёр, сумын аварга малчин найм тодорчээ.

#Сүхбаатар, #С.Чулуундорж, #Улсын аварга малчин”,