Сүхбаатар аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны 103 ахмад настан амьдарч байгаагаас 20 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй байна. Үүнээс 100 ба түүнээс дээш настай хоёр буурай бий.Сүхбаатар аймгийн хэмжээнд 90-ээс дээш насны 103 ахмад настан амьдарч байгаагаас 20 нь эрэгтэй, 83 нь эмэгтэй байна. Үүнээс 100 ба түүнээс дээш настай хоёр буурай бий.

Тодруулбал Түвшинширээ суманд оршин суугаа 102 настай Д.Дуламсүрэн, Баруун-Урт сумын 4-р багийн иргэн 100 настай Н.Гонгор нар аймгийн хамгийн өндөр настнууд юм.

Баруун-Урт сумын 4-р багийн иргэн Н.Гонгор энх тунх, бие сэтгэл тэнхээтэй, ой ухаан саруул бие лагшин тунгалаг байгаагийн хэлэхийн сацуу “ирэх жил дахин уулзаж золгоорой” хэмээн хэллээ. Тэрбээр 13 хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд өдгөө үр, ач, зээгийнхээ хүрээлэлд сайхан амьдарч байна гэв.

Харин хамгийн өндөр настай эрэгтэй Г.Баасанжав гэдэг. Амьдралынхаа ихэнх цаг хугацааг төр захиргааны байгууллагад удирдах албан тушаалд ажиллан өнгөрүүлжээ. Г.Баасанжав гуай аймаг, орон нутгийн ажил үйлс, хөгжил дэвшлийн талаар халуун дотно яриа өрнүүлж, үе үе уулзан золгож, нутгийн сонин сайхныг хуваалцаж байхыг удирдлагуудад захиж байв.

Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн Засаг дарга М.Идэрбат хамгийн өндөр настай ахмадуудад өөрийн биеэр очиж хүндэтгэл илэрхийлэн, гарын бэлгээ гардуулсан юм. Ингэж ахмад буурлуудынхаа амьдралын туршлага, үнэт сургааль, бүтээсэн гавьяаг дээдлэн хүндэтгэж, сар шинийн баяраар золгон мэндчилдэг нь ахмадуудад хамгийн том хүндэтгэл болдог байна. 

#ахмад, #Өндөр настан, #Сүхбаатар,