Иргэдийн хоол хүнсний хэрэглээ болон амьдралын хэвшлээс үүдэн халдварт, халдварт бус өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн таван жилд аймгийн хэмжээнд 929 иргэн хорт хавдрын улмаас нас барсан нь анхаарал татахуйц тоо юм.

Хорт хавдар гэдэг нь биеийн эсүүдийн өсөлт, хуваагдал хяналтаас гарч, бусад хэсэгт тархан өвчин үүсгэдэг эмгэгийг хэлнэ. 

Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жил бүр 180–196 иргэн хорт хавдрын улмаас нас барж байгаа нь өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, 2021 онд 234, 2022 онд 273, 2023 онд 287, 2024 онд 323, 2025 онд 312 хорт хавдрын тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 2021 онд 181, 2022 онд 180, 2023 онд 176, 2024 онд 196, 2025 онд 196 хүн хорт хавдраар нас баржээ.

Хорт хавдрын төрлөөр авч үзвэл, элэг, ходоод, уушги, улаан хоолой, нойр булчирхай, умайн хүзүү, бүдүүн, шулуун гэдэс, хөхний болон бусад хорт хавдар эзэлж байна.

Эдгээрээс элэг, ходоод, умайн хүзүү, улаан хоолойн хорт хавдар хамгийн их оношлогджээ.

Зөвхөн 2025 онд элэгний хорт хавдрын 67 тохиолдол, ходоодны хорт хавдрын 45, умайн хүзүүний хорт хавдрын 23, уушгины хорт хавдрын 13, хөхний хорт хавдрын  22, улаан хоолойн хорт хавдрын 21, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрын 16, нойр булчирхайн хорт хавдрын 11, бусад 94 тохиолдол бүртгэгджээ.

Нийт эзлэх хувиар авч үзвэл, хамгийн өндөр нь бусад төрлийн хорт хавдар 30.1 хувийг, элэгний хорт хавдар 21.5, ходоодны хорт хавдар 14.4 хувийг эзэлж байна.

Нас баралтын хувиар авч үзвэл дээрх тохиолдлоос 39.9 хувийг элэгний хорт хавдар, ходоодны хорт хавдар 13.3 хувийг эзэлж, сүүлийн таван жилийн судалгаагаар хамгийн их нас баралт бүртгэгджээ. 

Жил бүр илрэх байдал нь харилцан адилгүй бөгөөд 2-8 хувиар өгсөж, буурах тохиолдол ажиглагддаг байна. Тиймээс жилд 2-3 удаа эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд заавал хамрагдах, зонхилон тохиолдож буй хорт хавдрын тухай мэдээллийг сайтар судлах, эмчийн зөвлөгөө авах, өөрт шинж тэмдэг илрээгүй ч далд үедээ байгаа эсэхийг тодруулах, шинжилгээ өгөх хэрэгтэйг эмч, мэргэжилтнүүд зөвлөж байна.

Хорт хавдрын эсрэг зөвхөн эмч, мэргэжилтнүүд тэмцэх биш, иргэн бүр мэдээлэлтэй байх, үзлэг, шинжилгээнд тогтмол хамрагдаж, өвчний илрүүлэлтийг нэмэгдүүлэх, нас баралтыг бууруулахад аймгийн Эрүүл мэндийн газар анхаарч ажиллаж байна.

Хорт хавдар үүсэхэд таргалалт, тамхи, архи болон согтууруулах ундаа хэрэглэх, архаг үрэвсэл, нас, цацраг туяа, халдварын бодис, дархлаа сулрах, генийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг байна

#хорт хавдар, #Дархан-Уул,