G7 буюу “Их долоо”-гийн бүлгийн орнуудын Сангийн сайд нар болон Олон улсын эрчим хүчний агентлагтай хуралдаж, эрчим хүчний дэлхийн хангамжийг дэмжих арга хэмжээ авахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. АНУ-Израилын Ирантай хийж буй дайн газрын тосны үнийг огцом өсгөсөнтэй холбогдуулан тэд хуралдсан газрын тосны яаралтай нөөцөөс худалдаалах сонголтыг ч авч хэлэлцсэн байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тэргүүн Фатих Бирол "Ормузын хоолойн тээвэрлэлтэд хүндрэл үүссэнээс гадна газрын тосны олборлолт нэлээд тасалдсан. Энэ нь зах зээлд том, цаашид улам бүр нэмэгдэх эрсдэлийг үүсгэж байна" гэсэн байна. Одоогоор тус агентлагийн гишүүн орнуудад нийт 1.2 тэрбум гаруй баррель газрын тосны яаралтай нөөц байгаа аж. Хуралдааны дараа Францын сангийн сайд Ролан Лескюр уг нөөцөөс худалдаалах тухайд хараахан тийм шийдвэрт хүрээгүй байна гэж онцолсон байна. 

Хуралдааны дараа G7-гийн улсууд "Бид эрчим хүчний дэлхийн хангамжийг дэмжих, түүний дотор нөөцөөс худалдаалах зэрэг шаардлагатай арга хэмжээ авахад бэлэн байна" гэж мэдэгджээ. Бүс нутгийн энэ зөрчлөөс үүдэн эрчим хүчний хангамж тасалдсанаар дэлхий даяар газрын тосны үнэ өсөж, үүнийг дагаад бусад бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэйг ч ажиглагчид анхааруулж буй. 

Эх сурвалж: Reuters

#G7, #Их долоо,