ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр эдийн засгийн хүндрэлтэй үед аж ахуйн нэгжүүдийн орлого буурч, татвар төлөх боломжгүй болсон байхад шүүхийн шийдвэргүйгээр дансыг нь хааж буйг хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн хувийн өмчид халдах аливаа үйлдэл заавал хуулийн үндэслэлтэй байх ёстой.

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой бөгөөд шударга ёс алдагдах ёсгүй, Хууль зүйн сайдын хувьд хэрэг “зохиох” бус, хуулийг хэрэгжүүлэхийг шаардаж ажиллана гэлээ.

Мөн хуулийн байгууллагууд хараат бусаар ажиллах ёстойг онцолж, авлига, гэмт хэрэгтэй тэмцэхийн зэрэгцээ урьдчилан сэргийлэх арга хэмжээг чухалчилна гэв. Цаашид хуулийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, шаардлагатай томилгоог хийж, чадаж буй хүмүүсийг ажиллуулна гэв. 

#live, #ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан,