Монгол Улсын Засгийн газар 2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсыг олон улсад таниулах, сурталчлах зорилготой аялал жуулчлал, соёл, спортын чиглэлийн арга хэмжээнүүдийг нэгдсэн цогцолборын дагуу зохион байгуулж байгаа билээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо экстрим спорт сонирхогчдын 14 дэх удаагийн “POWER EXPO & FESTIVAL – 2026” олон улсын наадам 2026 оны тавдугаар сарын 8, 9, 10-нд уламжлал ёсоор 22-ын Авто худалдааны цогцолбор төвийн “Power Land” талбайд болох гэж байна.

Гэрэл зургийг MPA.mn

“POWER EXPO & FESTIVAL” нь 2026 оны нэгдүгээр сард Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо зохион байгуулагдсан Азийн Автомашины шилдгүүдийг шалгаруулах 5 дахь удаагийн (AAA – Asian Automotive Awards) шагнал гардуулах ёслолоос “Азийн мотоспортын шилдэг арга хэмжээ” номинацийн шагналыг Монгол Улсаас анх удаа хүртэж “Азийн шилдэг автомото наадам” хэмээх олон улсын нэр хүндтэй арга хэмжээ болсон юм.

Олон улсын статустай Азийн шилдэг “POWER EXPO & FESTIVAL” 14 дэх удаагийн наадамд 10 орны баг, тамирчид зорин ирж оролцохоос гадна өмнө жилээс наадмын нэг хэсэг болон зохион байгуулагдаж эхэлсэн “Racing TOP Model Asia” олон улсын уралдааны модель шалгаруулалт маань мөн л олон улсын хэмжээнд шалгаруулалтаа өргөжүүлж гадны 3–5 орноос зэрэглэл өндөр модельууд албан ёсоор хүрэлцэн ирж монгол модельуудтай нэгэн тайзнаа өрсөлдөхөөрөө илүү онцлогтой.

Ийнхүү жил бүрийн хавар нийслэлийн гадаа талбайн арга хэмжээнүүдийн салхийг хагалан зохион байгуулагддаг, нийслэлийн төдийгүй 21 аймаг, олон улсын автоспорт сонирхогчдын үзэхээр хүссэн хүлээдэг, зорин ирдэг наадам болоод зогсохгүй олон улсаас баг тамирчид, модельууд зохион байгуулалттайгаар ирж оролцдог “POWER EXPO & FESTIVAL” маань энэ жил мөн л үзэгч, оролцогчиддоо гайхалтай олон сюрпризүүдийг улам өргөжүүлэн тэдний хүлээлтийг давахаар бэлтгэл ажлуудаа ханган ажиллаж байна.

Фестивалийн өдрүүдэд болох онцлох үйл явдлууд:

1.    International drift cup 

2.    Авто клубийн парад

3.    Дрифт такси

4.    Racing top model asia 2026

5.    Celebrity drift challenge

6.    Tuning cars & Models runway

7.    Go carting

8.    POWER Fighting - Холимог тулаан    

9.    Tuning custom cars

10.    Cool cars & авто машин худалдаа

11.    Автобусны ур чадварын тэмцээн

12.    Gymkhana Show        

13.    Rally Cross / Мастер Кросс / UTV / 4×4 / Super Car

14.    3х3 Сагсан бөмбөгийн  багийн тэмцээн

15.    Экстрим үзүүлбэрүүд

16.    Tandem battle

#live, #“POWER EXPO & FESTIVAL” олон улсын наадам,