Гэрэл зургийг MPA.mn
Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хааж байсан 19 настай хугацаат цэргийн албан хаагч бусдад зодуулж, харамсалтайгаар амиа алдсан гэх мэдээлэл гараад байна. Үүнтэй холбоотойгоор ЗХЖШ мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:
"2026 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч нас барсан харамсалтай үйл явдал болсонд бид бүхэн гүнээ харамсаж байгаагаа илэрхийлье.
Тухайн өдрийн 19.30 цагийн орчим “Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн байлдагч Э.Ч нь таталт өгч, ухаан алдсан тул ангийн жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч, аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт хүргэсэн бөгөөд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байх явцдаа нас барсан” гэх мэдээлэл ЗХЖШ-ын Шуурхай жижүүрт бүртгэгдсэн.
Одоогийн байдлаар талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор хуулийн байгууллагууд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа тул холбогдох хуулийн хүрээнд нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй юм.
Түүнчлэн ЗХЖШ-аас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн тус ангид албаны шалгалт явуулж байгаа бөгөөд шалгалтын үр дүнгээр холбогдох албан тушаалтнуудад хууль, дүрмийн хүрээнд хариуцлага тооцох болно.
Талийгаачийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье" гэжээ.

#онцолсон, #ЗХЖШ, #мэдэгдэл, #цэрэг нас барав, #Барилгын цэргийн 339 дүгээр анги,

Эрдэнэт-Овоо:
USD | 3567