Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас дараах мэдэгдлийг гаргажээ.
Монголын Улсын Ерөнхий сайдаас өгсөн үүрэг даалгавар, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд "Рэдвулкан” ХХК-ийн MV-015479 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж байгааг мэдэгдье.
МЭДЭГДЭЛ
Төв аймгийн Заамар сумын нутагт орших “Редвулкан” ХХК-ийн MV-015479 ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд бага насны хүүхэд цооногт унасан харамсалтай хэрэг гарч, аврах ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Салбарын яамны зүгээс уг аврах ажиллагаанд туслуулахаар мэргэжлийн багийг Уул уурхайн аврах албатай хамтран ажиллуулж, мэргэжлийн туслалцааг газар дээр нь үзүүлэн ажиллаж байна.
Мөн аврах ажиллагаанд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжүүдийг татан оролцуулах тал дээр холбогдох арга хэмжээ авч байна.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын зүгээс салбарт сахилга хариуцлагыг сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах тухай 01 тоот албан даалгавар гаргаж, улсын байцаагчдад салбарын хэмжээнд осол аваараас урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах байдлаар ажиллахыг даалгасаар байтал бага насны хүүхдийг үйлдвэрлэлийн талбайд нэвтрүүлж эрсдэлд оруулсан нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийг ноцтой зөрчсөн байх тул Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тус аж ахуйн нэгжийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, хариуцлага тооцож байгааг мэдэгдье.
Цаашид хөдөлмөр хамгааллын аливаа алдаа дутагдал гаргасан, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүй бүхий л үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлага хүлээлгэх болно.
2026.05.29

#осол, #уул уурхай, #АҮЭБЯ, #Төв аймгийн Заамар сум,