Аймгийн хэмжээнд тариалалтын явц 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Улаан буудай 15 мянган га талбайд тариалалт хийхээс 13 мянган га-д хийж 89.3 хувьтай байна.
Тосны ургамал, рапс 1488 га талбайд тариалалт хийхээс мянга гаруй га-д, иргэдийн өргөн хэрэглээний хүнсний ногооны нэг төмс 223 га-д тариалахаар төлөвлөсөн бол одоогийн байдлаар төлөвлөгөөгөө давуулж гурван зуун га талбайд тариалжээ.
Малын тэжээл 200 га талбайд тарихаас 90 хувьтай, хүнсний ногооны хувьд цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан бага зэрэг удааширч байна гэж аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Б.Гантөгс мэдээлэв.
Хүнсний ногоо аймгийн хэмжээнд хоёр мянган га талбайд тариалалт хийхээс 1400 орчим га-д тарьж, 600 га талбайд тариалалт хийхээр хүлээгдэж байна. Учир нь шөнөдөө сэрүүхэн, өдөртөө зарим үед хэт халж байгаа нь хүнсний ногоо тариалахад хүндрэл учруулж байна гэв.

#хүнсний ногоо, #Дархан-Уул, #ХХААГ-ын мэргэжилтэн Б.Гантөгс,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567