Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй жүдо бөхийн Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн өнөөдөр “Степ Арена”-д эхэллээ. 

58 орны 454 жүдоч зодоглож буй энэхүү тэмцээн нь 2028 оны Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгохоороо онцлогтой.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.

Манай улсаас дээрх таван жинд 20 бөх зодоглох юм. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд  Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд, 66 кг-д Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк дэвжээнд гарна. Тэгвэл эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг, 57 кг-д Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам нар барилдах юм. 

Барилдааныг С1 телевиз орон даяар шууд дамжуулна. 

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

5 цаг 44 минутын өмнө

Омори Акари "Их дуулга"-ын 3 дахь алтан медалиа зүүв

Олимпын эрхийн оноо олгох анхны "Их дуулга"-ын эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Японы тамирчин Омори Акари түрүүлж, Францын тамирчин Сара Сизик Леон мөнгө, Туркменистаны Мэйса Пардаейева, Германы Сейжа Баллхаус нар хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Энэ жинд нийт 29 жүдоч барилджээ.

1. Акари Омори (Япон)
2. Сара Леон Сизик (Франц)
3. Сэйжа Баллхаус (Герман) 
3. Майса Пардаева (Туркменистан)
5. Нельсон-Леви Тимна (Израиль)
5. Файза Мокдар (Франц)
7. Шаннон ван де Мееберг (Нидерланд)
7. Тэрбишийн Ариунзаяа (Монгол)

5 цаг 52 минутын өмнө

Дэлхийн аварга Такеока Такаши түрүүллээ

Улаанбаатарын "Их дуулга"-ын 66 кг-ын жинд дэлхийн аварга Такеока Такеши түрүүлэв.

Түүний хувьд Итали, Кипр, Монгол, Азербайжан, Оросыг бөхийг яллаа. Тэр "Их дуулга"-ын долоо дахь медалиа авсан бөгөөд үүний тав нь алт ажээ. Энэ жинд Оросын Рамазан Абдулаев мөнгө, Солонгосын Ким Чан Юн, Азербайжаны Низами Имранов нар хүрэл медаль гардлаа.

Тэгвэл ДАШТ-ий хүрэл медальт К.Ёолк шагналт V байрт шалгарав.

1. Такэши Такэока (Япон)
2. Рамазан Абдулаев (ОХУ)
3. Низами Имранов (Азербайжан)
3. Ким Чан-Ён (Өмнөд Солонгос)
5. Кадербекийн Ёолк (Монгол)
5. Давид Гарсиа Торне (Испани) 
7. Руслан Пашаев (Азербайжан)
7. Баттогтохын Эрхэмбаяр (Монгол)

7 цаг 29 минутын өмнө

Абэ Үта "Их дуулга"-ын 12 дахь алтан медалиа Улаанбаатараас хүртлээ

Улаанбаатарын "Их дуулга"-ын 52 кг-ын жинд дэлхийн таван удаагийн аварга, Токиогийн олимпын аварга, Японы тамирчин Абэ Үта түрүүллээ. 

Тэрбээр түрүүлэхдээ Канад, Австрали, Герман, АНЭУ, Италийн тамирчдыг ялсан юм. Тэрбээр "Их дуулга"-аас 12 дахь алтан медалиа хүртсэн нь Улаанбаатарт тохиов.

Энэ жинд дэлхийн аварга, Италийн Одетта Жиуффрида мөнгөн медаль хүртсэн бол АНЭУ-ын тамирчин Б.Хорлоодой, Унгарын Папп Рика нар хүрэл медаль гардлаа.

1. Абэ Үта (Япон)
2. Жиуффрида Одетте (Итали)
3. Бишрэлтийн Хорлоодой (АНЭУ) 
3. Рэка Пупп (Унгар) 
5. Роза Дьэртьаш (Унгар) 
5. Ариане Торо Солер (Испани)
7. Маша Баллхаус (Герман)
7. Наоми Ван Кревел (Нидерланд)

8 цаг 23 минутын өмнө

Б.Сүхбат эх орныхоо дэвжээн дээр хүрэл медаль хүртлээ

Лос Анжелесын олимпын эрхийн оноо олгох нээлтийн тэмоцээн болох жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-д ын эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат хүрэл медалиар энгэрээ мялаалаа.

Тэрбээр Хятадын Сун Жиахао, Солонгосын И Харим, Азербайжаны Ахмад Юсифов нарыг хэлж хэсгийн аварга болсон. Улмаар хагас шигшээд дэлхийн хошой аварга, Японы Рюүжү Нагаямад ялагдсан ч хүрлийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга, Гүржийн Жиоржи Сардалавшилиг вазаригаар ялснаар медалийн тавцанд зогсох эрхтэй боллоо.

Энэ жинд Азербайжаны залуу од Балабай Агаев түрүүлж, дэлхийн хошой аварга Рюүжү Нагаяма мөнгө, Израйлын Ижак Ашпиз хүрэл медалийн эзэн боллоо. Балабай Агаев "Их дуулга"-ын зургаа дахь алтан медалиа Улаанбаатараас авч байгаа нь энэ.

1. Балабей Агаев (Азербайжан)
2. Рюжю Нагаяма (Япон)
3. Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Ижак Ашпиз (Израиль) 
5. Гиорги Сардалашвили (Гүрж) 
5. Ахмад Юсифов (Азербайжан) 
7. Ян Юн-Вэй (Тайвань)
7. Түвшинтөрийн Түмэнжаргал (Монгол)🇲🇳 See less

8 цаг 32 минутын өмнө

48 кг-ын жинд дэлхийн аварга Кога Вакана түрүүллээ

Жүдо бөхийн Улаанбаатарын "Их дуулга"-ын 48 кг-ын жингийн барилдаанд дэлхийн аварга, Японы тамирчин Кога Вакана түрүүллээ. 

Тэрбээр D хэсэгт Азербайжан, ОХУ, Испанийн тамирчдыг ялж хагас шигшээд шалгарсан юм.

Улмаар шөвгийн дөрөвт Туркийн Тугсэ Бэдэр, финалд Хятадын Жуан Веннаг ялснаар алтан медалийн эзэн боллоо. Тэгвэл Хятадын тамирчин мөнгө, Турк, Испанийн тамирчид хүрэл медаль хүртэв.

10 цаг 37 минутын өмнө

Улаанбаатарын "Их дуулга"-ын эхний өдөр манай хоёр жүдоч хүрлийн төлөө барилдана

Улаанбаатарын "Их дуулга"-ын эхний өдөр манай 2 жүдоч хүрлийн төлөө барилдахар болов.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат дэлхийн аварга Жиоржи Сардалашвилитай, 66 кг-д К.Ёолк Азербайжаны Низами Имрановтой хүрэл медалийн төлөө барилдана.

Харин Т.Ариунзаяа, Т.Түмэнжаргал, Б.Эрхэмбаяр нар шагналт VII байрт шалгарлаа.

12 цаг 11 минутын өмнө

К.Ёолк Европын аварга Мурад Чопановыг дийлж, хагас шигшээд шалгарлаа

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -66 кг-ын шигшээ наймд манай хоёр тамирчин шалгараад байна.Б.Эрхэмбаяраас гадна ДАШТ-ий хүрэл медальтай К.Ёолк шигшээ 16-гийн шатнаа энэ оны Европын АШТ-д түрүүлээд ирсэн ОХУ-ын тамирчин Мурад Чопановыг буулган авч, шигшээ наймд хүрээд байгаа юм.

12 цаг 28 минутын өмнө

Т.Ариунзаяа Олимп, Дэлхийн медальт Сара Леон Сизиктэй барилдана

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -57 кг-ын жинд хүч сорьж буй Азийн АШТ-ий хошой мөнгөн медальтай Т.Ариунзаяа, Финландын тамирчин Салонен Пихлаг ялж, шигшээ наймд шалгараад байна.Тэрээр хэсгийнхээ аваргын төлөөх барилдаанд олимпын наадмын мөнгө, хүрэл, ДАШТ-ий хүрэл медальтай Сара Леон Сизиктэй хүч сорино.

12 цаг 47 минутын өмнө

Монголын таван бөх хэсгийн шөвгийн 8-д шалгарлаа

Улаанбаатарын “Их дуулга”-ын шөвгийн наймд шалгарсан бөхчүүдийн нэр тодорлоо. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд манай 5 бөх үлдээд байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Сүхбат Азербайжаны Ахмад Юусифовтой, Т.Түмэнжаргал Японы Рюүжү Нагаяматай, 66 кг-д К.Ёолк Оросын Мурад Чопановтой, Б.Эрхэмбаяр Японы Такеока Такашитай, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа Францын Сара Сизиктай барилдах юм.

Манай бөхчүүд ялбал шөвгийн дөрөвт шалгарна. Ялагдвал дагах барилдаан хийнэ. Харин 48, 52 кг-ын жинд барилдсан манай бөхчүүд бүгд тэмцээнээ дуусгалаа.

12 цаг 51 минутын өмнө

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний фото агшин

12 цаг 56 минутын өмнө

Дэлхийн медальтай К.Ёолк Мароккогийн бөхийг буулган авч, шигшээ наймд хүрлээ

Олимпын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -66 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальтай К.Ёолк шигшээ 16-гийн шатнаа Марокко улсын тамирчин Абдеррахман Бушитаг ялав.Түүнийг дараагийн тойрогт энэ оны Европын АШТ-д түрүүлээд ирсэн ОХУ-ын тамирчин Мурад Чопанов хүлээж байна.

13 цаг 52 минутын өмнө

Дэлхийн аварга Б.Баасанхүү тэмцээнээ өндөрлүүллээ

Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү Бельгийн бөх Бетит Лойст юүко үнэлгээгээр ялагдсанаар Улаанбаатарын "Их дуулга"-ыг өндөрлүүллээ.

Түүнчлэн дэлхийн чансааны гуравт эрэмбэтэй олон улсын хэмжээний мастер Ж.Анударь Туркийн Тугсэ Бедерт, Л.Булган Сила Эрсин ялагдлаа.

Мөн Г.Наранцэцэг Казахстаны Диана Буркейевад ялагдлаа. Ингэснээр 48 кг-ын жингийн дөрвөн бөх дөрвүүлээ медалийн төлөө барилдах боломжгүй боллоо.

14 цаг 2 минутын өмнө

“Их дуулга”-ын эхний өдөр манай 20 бөх дэвжээнд гарснаас найман тамирчин тэмцээнээ өндөрлөлөө

Өнөөдөр эхэлсэн Улаанбаатарын “Их дуулга”-ын эхний өдөр манай 20 бөх дэвжээнд гарснаас Э.Ариунболд, Л.Сосорбарам, М.Цэндбазар, О.Оюунчимэг, Э.Номинтуяа, Ө.Жанцандорж, Н.Мэндсайхан, Т.Төрболд нарын найман тамирчин тэмцээнээ өндөрлүүлээд байна.

15 цаг 35 минутын өмнө

Б.Сүхбат Хятадын тамирчныг буулган авлаа

Өнгөрсөн оны Улаанбаатар Их дуулга тэмцээний хүрэл медальтай Б.Сүхбат, эхний барилдаандаа БНХАУ-ын тамирчин Сүн Жяхаог ялав.

Тэрээр шигшээ 16-д ДАШТ-ий хошой хүрэл медальт Ли Харимтай хүч сорихоор боллоо.

15 цаг 37 минутын өмнө

Л.Булган шигшээ 16-д шалгарлаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй Л.Булган эхний тойрогт Өмнөд Солонгосын тамирчин, өсвөр үеийнхний Азийн аварга Юү Жүхиг буулган авч, шигшээ 16-д шалгарлаа.

Тэрээр дараагийн шатанд Туркийн Эрсин Силатай барилдана.

15 цаг 58 минутын өмнө

Дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний барилдаандаа яллаа

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний 48 кг-ын жинд хүч сорьж буй 2024 оны дэлхийн аварга, олимпын наадмын мөнгөн медальт Б.Баасанхүү эхний тойрогт Нидерландын тамирчин Амбэр Гэрсжэстай хүч сорьж, нэмэлт цагт оноогоор яллаа.

 Амбер Гэрсжэсийн тухайд, ердөө нэг сарын өмнө Душанбед финалдаж, үүнээс хэдхэн хоногийн дараа Казахстаны Их дуулгад түрүүлчихээд ирсэн билээ. Манай тамирчин эхэлж оноо алдсан хэдий ч, үндсэн цагийн төгсгөлд жийх мэхээр оноог нөхөж, улмаар нэмэлт цагт ялснаар шигшээ 16-д шалгараад байна.

#онцолсон, #жүдо, #livetext, #“Их дуулга” тэмцээн, #“Улаанбаатар Их дуулга”,