Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 4 дэх жилдээ болж буй Улаанбаатарын "Их дуулга" тэмцээн өнөөдөр өндөрлөнө.
Тэмцээний сүүлийн буюу гурав дахь эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодрох юм.
Манай улсаас дээрх таван жинд гавьяат тамирчин Ө.Дүүрэнбаяр, олон улсын хэмжээний мастер А.Адъяасүрэн, Д.Номинзул тэргүүтэй 20 бөх барилдана. Тэмцээний эхний хоёр өдрийн дараахь байдлаар Япон 6 алт, 2 мөнгөн медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол зохион байгуулагч Монгол Улс нэг алт, хоёр хүрэлтэйгээр удаалж байна.
Тэгвэл Азербайжан болон Солонгос нэг алт, нэг хүрэлтэй, ОХУ нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эхний таван байрт жагслаа.

“Токио-2020” тэмцээнээс хойш Олон улсын тэмцээнд оролцоогүй ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр эхний тойрогт Финландын бөх, Европын аварга Мартти Пуумалайненийг буулгаж авлаа.
Түүний хувьд, шигшээ 16-д Нидерландын тамирчин Жүр Спейкерстэй хүч сорино.

“Улаанбаатар Их дуулга” тэмцээний хошой хүрэл медальт Дамбадаржаагийн Номинзул, ОХУ-ын тамирчин Мария Ивановаг ялав.
Түүнтэй шигшээ 16-д Хорватын Хелена Вукович барилдана.

“Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -78 кг-ын жинд хүч сорьж буй Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Ням-Эрдэнэ эхний тойрогт Пан-Америкийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт Коралие Годбоутыг ялав.
Тэрбээр шигшээ 16-д Словенийн тамирчин Метка Лобниктой барилдана.

#онцолсон, #жүдо, #livetext, #Улаанбаатарын “Их дуулга”, #“Улаанбаатар Их дуулга-2026”,